"СИТИ" Их сургууль анх удаа “Times Higher Education” байгууллагын Тогтвортой байдлын нөлөөллийн зэрэглэлд багтлаа

May be a graphic of text that says 'ΤΗΕ IMPACT RANKINGS'

2024 оны “Times Higher Education Impact Rankings” буюу “Тогтвортой байдлын нөлөөллийн зэрэглэл”-ийг зарлалаа. Энэ нь дэлхийн хэмжээнд их, дээд сургуулиудын НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг (Sustainable Development Goals - SDGs) хэрэгжүүлэхэд оруулж буй хувь нэмэр, нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн үйл ажиллагааг үнэлдэг нэр хүндтэй үзүүлэлт юм.
Энэхүү олон улсын чансаанд 2024 онд дэлхийн 2318 их, дээд сургууль өрсөлдсөнөөс “СИТИ” Их сургууль анх удаа оролцож, 1501+ зэрэглэлд эрэмбэлэгдлээ.
”СИТИ” Их сургууль байгаль орчны хамгаалал, нийгмийн хөгжил, сайн засаглал, чанартай боловсрол зэрэг салбарууд дахь үйл ажиллагаагаараа тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэмжиж буйгаа энэхүү чансаанд орсноор нотлон харууллаа. Энэ нь сургуулийн стратеги бодлого, олон нийтийн өмнө хүлээсэн үүрэг, боловсролын хүртээмж, судалгаа шинжилгээний ажлын чанарыг олон улсын тавцанд үнэлүүлсэн түүхэн амжилт юм.
Цаашид “СИТИ” Их сургууль нь олон улсын хэмжээнд нэр хүндтэй боловсролын байгууллагуудын хамтаар тогтвортой ирээдүйг бүтээхэд идэвхтэй оролцож, Монгол Улсын боловсролын салбарыг дэлхийд таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байх болно.