МАГИСТРАТУР

Хөтөлбөрийн нэр: Эрх зүй

 Хугацаа: 1.5 жил

Нийт кредит: 30 кредит

 Хөтөлбөрийн зорилго 

Хууль зүйн сургуулийн магистрын хөтөлбөр нь үндэсний болон гадаадын шилдэг их сургуулиудын сургалтын агуулга, чанар, арга зүйд үндэслэн боловсруулагдсан. Сургуулиа амжилттай суралцаж төгссөнөөр Та чанартай боловсролын зэрэг хүртэхээс гадна нийгэм, улс төр, хууль, эрх зүй, эдийн засгийн салбарт хийгдэж байгаа өөрчлөлт, шинэчлэлтийг манлайлах, мэргэшлийн өндөр ур чадвар, ёс зүйтэй эрх зүйч болж бэлтгэгдэнэ.

 Хөтөлбөрийн зорилтууд:

    • Хууль зүйн шинжлэх ухааны онол, практик ойлголт, ухагдахууны талаар өргөн хүрээний мэдлэг олгох; 
    • Хууль, эрх зүйн орчны талаар харьцуулсан судалгаа хийх чадвар эзэмшүүлэх;
    • Олж авсан мэдлэг, ур чадвараа практикт хэрэгжүүлэх, шийдвэр гаргах чадвартай болгох;
    • Хувь хүний хөгжлөөр тэргүүлэгч, өндөр ур чадвартай иргэн болж хөгжихөд нь туслах;
    • Ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруулах, зорилгодоо хүрэх давуу болон сул талаа ойлгоход нь туслах, мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх;
    • Мэргэжлийн болон ёс зүйн хариуцлагаа ухамсарласан, хууль хэрэглэх, хэрэгжүүлэх чадвартай, шилдэг шийдэл боловсруулах, тулгамдсан асуудлыг шийдэх гарцыг олох чадвар эзэмшүүлэх.