Редакцын зурвас

Эрхэм уншигчид аа,

Шинэ оны анхны сарыг амжилт, бүтээлээр үдэж, хоёрдугаар сарын дугаараа та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна. “CITI CAMPUS NEWS”-ийн энэ удаагийн дугаарт Архитектур, дизайны сургуулийн математикийн багш, математикийн ухааны доктор Б.Грегори, “СИТИ” Их сургуулийн төгсөгч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Дагвадорж, Урлагийн сургуулийн Жүжиглэх, найруулах урлагийн III курсийн оюутан Г.Ганцэцэг нарын ярилцлага багтлаа. Тэдний бүтээлч замнал, амжилт, сонирхолтой туршлагаас уншигчид олон шинэ зүйл мэдэх болно. Архитектур, дизайны сургуулийн математикийн багш, математикийн ухааны доктор Б.Грегори бидэнд оюутнуудад математикийн талаарх ойлголт, зөвлөмж өгсөн бол, дуучин Д.Дагвадорж хэрхэн дуурийн урлагт амжилттай хөл тавьсан, түүний амжилтын замнал, дуурийн урлаг дахь сорилтуудын талаар ярилцав. Харин Урлагийн сургуулийн Жүжиглэх, найруулах урлагийн III курсийн оюутан Г.Ганцэцэг суралцаж буй мэргэжил, дэлхийн тэмцээн, уралдаанд орсон туршлагынхаа талаар ярилаа. Тэрээр сургуулиа сонгохдоо сургалтын орчин, багш нарын чадварыг хамгийн чухал гэж үзсэн бөгөөд 9 дүгээр ангид байхдаа шууд “СИТИ” Их сургуулийг эргэж буцалтгүй сонгосон гэдгээ хэлж байв.

Та бүхэн шинэ дугаараа шимтэн уншаарай.

“CITI CAMPUS NEWS” редакцын баг