РЕДАКЦЫН ЗУРВАС

Эрхэм уншигчид аа,

Дөрөвдүгээр сарын дугаараа та бүхэндээ хүргэж байгаадаа бид баяртай байна. Энэ удаагийн дугаартаа  бид “СИТИ” Их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн захирал И.Ундрахгэрэл, 2017 оны Бизнесийн сургуулийн Маркетингийн төгсөгч Г.Мөнхбаясгалан, “СИТИ” Аянга багийн гишүүн Л.Алтанцэцэг нарын ярилцлагыг онцолж байна.

Хүмүүнлэгийн сургуулийн захирал И.Ундрахгэрэл ярилцлагадаа бүрэлдэхүүн сургуулийн үйл ажиллагаа, оюутан залууст ямар боломж, бололцоо байдаг талаар ярилаа. Тэрбээр, Англи хэлний багш, Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлийн хөтөлбөрөө БМИҮЗ-өөр 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлүүлж оюутнууд маань Төрийн сангийн буцалтгүй тусламжаар 100 хувийн тэтгэлэгтэй суралцаж байгааг тодотгов.

Манлайллыг илэрхийлэгч “СИТИ” Аянга багийн гишүүн Л.Алтанцэцэг ярилцлагадаа, сагсанбөмбөг бол багийн спорт гэдгийг онцлоод суралцаж буй мэргэжил, оюутны амьдрал зөвхөн хичээлээр хязгаарлагдахгүй гэдгийг харуулсан, үлгэр дуурайлтай ярилцлага боллоо.

“CITI CAMPUS NEWS” бол зөвхөн мэдээлэл хүргэхэд чиглэсэн эх сурвалж төдийгүй, хамтдаа суралцах, хамтдаа хөгжих, амжилтаа хуваалцах тавцан билээ.

“CITI CAMPUS NEWS” редакцын баг