РЕДАКЦЫН ЗУРВАС

Эрхэм уншигчид аа, “CITI CAMPUS NEWS” сонины 5 сарын дугаар гарлаа. Энэ удаагийн дугаартаа бид уламжлал ёсоор багш, оюутан, төгсөгчдийнхөө ярилцлагыг онцолж байна.

“СИТИ” Их сургуулийн Гоо сайхны ухааны сургуулийн Сувилахуйн тэнхимийн эрхлэгч, Сувилахуйн ухааны докторант Г.Бор, Сувилагч мэргэжил бол зөвхөн мэдлэг, ур чадварын асуудал биш, харин хүнлэг сэтгэл, хүндэтгэл, үнэнч зан чанар дээр тулгуурладаг онцгой ажил гэдгийг онцлоод мэргэжлийнхээ үнэ цэнэ, сувилагч хүний ёс зүй, хариуцлага, хувь хүний хөгжил зэрэг олон талт сэдвийг хөндөн ярилцсан бол, “СИТИ” Их сургуулийн Урлагийн сургуулийн 2021 оны төгсөгч, “PRO Theatre”-ийн жүжигчин Э.Сүмбэ сургуулиа хэрхэн сонгосон, төгсөөд уран бүтээлийн гараагаа амжилттай эхлүүлэхэд юу нөлөөлсөн, хичээл зүтгэлийнхээ талаар дэлгэрэнгүй ярилаа. “СИТИ” Их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн “Англи хэлний багш”-ийн II курсийн оюутан Т.Бишүүбазар яагаад Англи хэлний багшийн мэргэжил сонгосон, англи хэл сурах арга барил, түүний хэрэглээ, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Түүнчлэн бид оюутнуудын амжилтууд, сургуулийн онцлох үйл явдлууд зэрэг сонирхолтой мэдээ мэдээллийг багтаав.

“CITI CAMPUS NEWS” сонины зорилго бол зөвхөн мэдээлэл дамжуулагч бус, сургуулийн үйл ажиллагаа, сонирхолтой мэдээ мэдээлэл, шинэлэг санаачилгуудыг танд мэдээллийг хүргэхээс гадна хамтдаа суралцаж, хамтдаа хөгжих, амжилтаа хуваалцах тавцан билээ.

“CITI CAMPUS NEWS” редакцын баг