
Эрхэм уншигчид аа, “СИТИ” Их сургуулийн дотоод мэдээ, оюутны амьдрал, боловсролын хөгжил, ирээдүйн чиг хандлагыг тусгасан “CITI CAMPUS NEWS” сонины 6 сарын дугаар та бүхний гар дээр хүрч байна. Энэ удаагийн дугаар 2025–2026 оны хичээлийн жилийн элсэлтэд зориулсан тусгай дугаар юм.
2025–2026 оны хичээлийн жилийн элсэлтийн хүрээнд шинэ элсэгчдэд зориулсан цогц мэдээллийг нэг дор багцлан хүргэж байна. Энэхүү дугаараас элсэлтийн бүртгэл, мэргэжлийн чиглүүлэг, тэтгэлэг, гадаад харилцаа, сургуулийн орчин, клуб, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг унших боломжтой.
“CITI CAMPUS NEWS” сонин нь зөвхөн мэдээлэл дамжуулагч биш, оюутнуудын үзэл бодол, сургуультайгаа хамт хөгжих талбар, оюуны дэмжлэгийн найдвартай эх сурвалж хэвээр байх болно.
“CITI CAMPUS NEWS” редакцын баг