Редакцын зурвас

СИТИ Их сургууль болон олон улсын СИТИ Science сэтгүүлийн редакцийн зүгээс эрхэм уншигчиддаа шинэ 2024 оны мэнд дэвшүүлж эрдэм судалгааны ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Шинжлэх ухааны ололт, амжилт, тулгамдсан асуудал, чиг хандлагыг тодорхойлох эрдэмтэн, багш, оюутнуудын чөлөөт индэр, академик эрх чөлөөний талбар болох зорилготой СИТИ Science сэтгүүлийн DOI дугаар бүхий 4-р ботийг та бүхэндээ өргөн барьж байгаадаа бид баяртай байна. Сэтгүүлд хэвлэж буй өгүүллүүд DOI дугаартай болсноор олон улсын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний бүтээлийн бүртгэлийн санд бүртгэлтэй болох боломжтой болж байна. Улс орны хөгжил дэвшил шинжлэх ухаанд суурилсан бодлого, үйл ажиллагаанаас хамаарч буй өнөө үед шинжлэх ухааны шинэлэг судалгаа шинжилгээний үр дүнг олон улсын түвшинд танилцуулах, сурталчлах, хамтран ажиллахад “СИТИ Science” сэтгүүл маань олон улсын бүртгэлийн системд бүртгэгдэж байгаа нь өндөр ач холбогдолтой бөгөөд СИТИ Их сургуулийн эрхэм зорилгод бүрнээ нийцэж байна. Энэ дугаарт АНУ, Япон, Шинэ Зеланд, Малайз, Монгол улсын зохиогчдоос ирсэн 6 өгүүлэл мэргэжлийн шүүмжлэгчдээр хянуулсны дараа хэвлэгдэж байгаа бөгөөд өгүүллүүүд та нарын сэтгэлд нийцнэ гэж итгэж байна.

Эрхэм уншигчид, эрдэмтэн судлаачид та бүхнийг өөрсдийн эрдэм шинжилгээний өгүүллээ илгээхийг урьж байна. Сэтгүүлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг https://citi.edu.mn/citi-science/ интернэт хуудаснаас авч болно.

Мэдлэг бол Хүч, Эрх чөлөө! Scientia est Potentia, Libertas!


СЭТГҮҮЛИЙН АГУУЛГА

 

1. Ц.Байгалмаа (Сити их сургуулийн ерөнхийлөгч, PhD, профессор),
Ж.Тэмүүжин (Сити Science сэтгүүлийн ерөнхий редактор, академич)

Өмнөх үг

2. M.Senna (PhD, Professor)

Keio University, Japan

Review: Chemical bonds in molecular aggregation – from drinking water to nanocomposites

3. Ж.Алтаннавч (PhD)

Сити Их Сургууль, Монгол

“Хөхөө Намжилын домог”-оос Монголчуудын итгэл бишрэл хийгээд өнгө, тооны бэлгэдэлт сэтгэлгээг шинжлэх нь

4. Kenneth J.D. MacKenzie (D.Sc, Professor)
Victoria University of Wellington, New Zealand

History of developments in geopolymer science in New Zealand: a brief review

5. M.Maurer, D.S. Ciota and D-K Seo* (PhD, Professor)

Arizona State University, USA

Facile synthesis of organosiloxane-modified hydrophobic geopolymer through peptization of polydimethylsiloxane

6. Mohd Azli*, Jamalunlaili Abdullah, Yusfida Ayu Abdullah, Mohd Firrdhaus Mohd Sahabuddin, Idris Taib, Sharyzee Mohmad Shukri, Azli Abdullah, (PhD, Senior lecturer)
University Technology MARA, Malaysia, Department of Architecture, Universiti Putra Malaysia, University of Malaya, Malaysia, Infrastructure University Kuala Lumpur, Malaysia, Universiti Malaysia Kelantan, Malaysia

A thematic review of neighbourhood built environment factors that affect the sense of community

7. Л.Галбадрах.

Сити Их Сургууль, Монгол

Ази номхон далайн чөлөөт худалдааны хэлэлцээр, бүс нутгийн эдийн засгийн интеграц ба Монгол улс (Товч судалгаа)