Редакцын зурвас

Монголчууд бид 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш хууль, шүүхийн байгууллагын шинэч­лэл, өөрчлөлтийн талаар “идэвх­тэй” ярьсан боловч дорви­той ахиц гарсангүй. Авлига, хээл ха­хууль, хүнд сурталтай тэмцэж, ний­гэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгахад хууль, шүүхийн бай­гуул­лагын шударга, хараат бус, бие даасан үйл ажиллагаа нэн чухал.
Энэ удаагийн дугаарт нийтлэгдсэн хууль зүйн ухааны доктор Ц.Мөнхбатын бичсэн өгүүлэлд хууль дээдлэх зарч­мын тухай хөндөж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгж­сэн Прокурорын тухай хуу­лийн зохицуулалтын зарим тул­гамдсан асуудлыг тодор­хойлж, нэмэлт, өөрчлөлт оруу­лах шаардлагатай болсныг судал­гаа­ны үндсэн дээр гаргасан нь чухал ач холбогдолтой юм.
Мөн эрүүгийн хариуц­лагын нэг төрөл болох эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ­ний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, хууль тогтоом­жийг боловсронгуй болгох санал, зөвлөмж болон манай улсын гадаад худалдаанд хамгийн чухал нүүрсний экспорт, дэлхийн нүүрсний зах зээлийн төлөв байдал, Монгол Улсын нүүрсний экспортод БНХАУ-ын эзлэх байр суурь, БНХАУ-ын нүүрсний импортын зах зах зээлд Монгол Улсын  эзлэх байр суурийн талаар сонирхолтой судалгааны ажил нийтлэгдсэн.
Эрхэм уншигч Та бүхэн Сити-Science сэтгүүлд нийтлэгд­сэн өгүүлэл, бүтээлийн талаарх санал, хүсэлтээ info@citi.edu.mn хаягаар ирүүлээрэй.
Бид уншигч­дынхаа санал, бодлыг анхаарч ажиллах болно.

 

Мэдлэг бол Хүч чадал, Эрх чөлөө! Scientia est Potentia, Libertas!

 

 


СЭТГҮҮЛИЙН АГУУЛГА

 

1. Ц.МӨНХБАТ

Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалтын албаны прокурор, Хууль зүйн ухааны доктор (Ph.D)

ПРОКУРОРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЗАРИМ ҮНДЭСЛЭЛ, ШААРДЛАГА, ТУЛГАМДСАН АСУУДАЛ

2. Н.ОДОНТУУЛ

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Дотоод хэргийн их сургуулийн докторант

ЭМНЭЛГИЙН ЧАНАРТАЙ АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТЭД ХИЙСЭН СУДАЛГАА

3. Д.ЦЭНДСҮРЭН

Дэлхийн гаалийн байгууллагын Эрсдэлийн удирдлагын зөвлөх, Монголын гаалийн итгэмжит зөвлөх, Доктор (Ph.D)
Г.АЛТАНТОВЧ

“СИТИ” Их сургуулийн Бизнесийн сургуулийн Захирал, Дэд профессор

БНХАУ, ОХУ-ЫН ГАДААД ХУДАЛДААНЫ БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫГ МОНГОЛ УЛСТАЙ ХАРЬЦУУЛСАН БАЙДАЛ, ТҮҮНД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ

4. Н.ОТГОНСАЙХАН

Худалдаа, үйлдвэрлэлийн их сургууль, Доктор (Ph.D)

МОНГОЛ, ХЯТАДЫН НҮҮРСНИЙ ХУДАЛДААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

5. XIAO-LI CAI
Lecturer in Visual Communication Design, Faculty of Digital Art and Design, the College of Guangzhou Nanyang Polytechnic, Guangzhou

THE APPLICATION OF “BRAND-VISUAL-GENES” IN “SMALL TOURIST TOWNS” DESIGN

6. PUREVDASH MUNKHTOGTOKH

Assistant professor to the “CITI” University (MBA)

MEASURING KNOWLEDGE

7. CHEN ZHENGHAN
“СИТИ” Их сургуулийн Хувцас дизайны магистрант
Б.АЛТАНХАЙЧ
“СИТИ” Их сургуулийн Хувцас дизайны тэнхимийн багш, магистр

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН СААДГҮЙ ХУВЦАС МОДУЛЬ АРГА ЗҮЙН СУДАЛГАА БОЛОН ХЭРЭГЛЭЭ