ТӨГСӨЛТ

Төгсөгч нь СИТИ Их сургуульд зохих журмын дагуу элссэн байх ба сургалтын төлөвлөгөөний дагуу тухайн хөтөлбөрийн хичээлүүдийг амжилттай судалж дууссан байна. 

Төгсөгч нь хос мэргэжлээр, эсвэл суралцаж буй чиглэлээс өөр буюу давхар мэргэжлээр суралцсан тохиолдолд тухайн хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөний дагуу заавал болон сонгон суралцах хичээлүүдийг амжилттай судалж, зохих шаардлагуудыг биелүүлсэн байна. Хос болон давхар мэргэжил эзэмшсэн бол мэргэжил бүрээр диплом олгоно. 

Төгсөгч нь сургалтын төлбөрийн болон бусад тооцоогүй байна. 

Бакалаврын сургалтын төлөвлөгөөн дэх хичээлүүдийг бүрэн цуглуулсан оюутныг төгсгөх ба ерөнхий голч дүн 1.7-гоос доошгүй байна. 

Судалбал зохих хичээлийг бүрэн судалсан ч суралцсан хугацааны голч дүн 1.7-гоос доогуур оюутанд дээрх нөхөцлийг хангах боломж олгох ба хэрэв өөрөө хүсвэл СИТИ Их сургуулийн тухайн хөтөлбөрийн хичээлүүдийг судалсныг гэрчилсэн үнэмлэх олгож болно. 

Хүндэтгэн үзэх шалтгаанаар хоцорсон оюутны төгсөх тухай асуудлыг тухайн сургуулийн мэргэжлийн тэнхимийн саналыг үндэслэн төгсөлтийн салбар комисс шийдвэрлэнэ.  

Сургалтын төлөвлөгөөгөөр тухайн боловсролын зэргийн шаардлагыг бүрэн биелүүлж төгсөлтийн шалгалтаа амжилттай өгч, зохих кредит цуглуулсан оюутныг ерөнхийлөгчийн тушаалаар төгсгөн мэргэжил, боловсролын зэргийг гэрчлэх диплом, энгэрийн тэмдэг олгоно.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн