МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн нэр: Урлаг судлал 

Хугацаа: 1.5 жил

Нийт кредит: 30 кредит 

Хөтөлбөрийн зорилго 

Урлаг судлалын магистрын хөтөлбөр нь үндэсний болон орчин үеийн урлагийн шилдэг сургалтуудын агуулга, чанар, арга зүйд үндэслэн боловсруулагдсан. Манай хөтөлбөрийн зорилго нь дэлхийн болон үндэсний урлагийн тодорхой салбарын үүсэл, хөгжил, чиг хандлага, нийгэмд үзүүлэх үр нөлөөг судлах, хөгжүүлэх, урлаг судлалын салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлийн болон ёс зүйн хариуцлагаа ухамсарласан, өндөр ур чадвартай, бүтээлч судлаач, шүүмжлэгчдийг бэлтгэхэд оршино. 

Хөтөлбөрийн зорилтууд: 

  • Урлаг судлалын онол, практик ойлголт, ухагдахууны талаар өргөн хүрээний мэдлэг олгох; 
  • Үндэсний болон дэлхийн урлагийн үүсэл, хөгжил, орчин үеийн чиг хандлагын талаар судалгаа хийх чадвар эзэмшүүлэх; 
  • Олж авсан мэдлэг, ур чадвараа практикт хэрэгжүүлэх чадвартай болгох; 
  • Хувь хүний хөгжлөөр тэргүүлэгч, өндөр ур чадвартай иргэн болж хөгжихөд нь туслах;
  • Ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруулах, зорилгодоо хүрэх давуу болон сул талаа ойлгоход нь туслах, мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх.

Хөтөлбөрийн нэр: Дуулах урлаг

 Хугацаа: 1.5 жил

Нийт кредит: 30 кредит

 Хөтөлбөрийн зорилго

Дуулах урлагийн магистрын хөтөлбөр нь шилдэг их сургуулиудын сургалтын агуулга, чанар, арга зүйд үндэслэн боловсруулагдсан.

Сургуулиа амжилттай суралцаж төгссөнөөр Та чанартай боловсролын зэрэг хүртэхээс гадна хөгжмийн онолын болон практик мэдлэгт тулгуурлан дуулах ур зүйн онол, арга барил, техникийг нарийвчлан судалж, эзэмшсэн мэргэжилтэн, дуучин болж бэлтгэгдэнэ. храрарахрхарахрха рхарахрахррарарахрахрарррарахр

Хөтөлбөрийн зорилтууд:

  • Урлагийн салбарт үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлийн болон ёс зүйн хариуцлагаа ухамсарласан мэргэжилтнүүдийг бэлтгэх;
  • Үндэсний болон орчин үеийн урлагийн онол, практик, ухагдахууны талаар өргөн хүрээний мэдлэг олгох;
  • Дуулах урлагийн талаар судлах, дүн шинжилгээ хийх чадвар эзэмшүүлэх;
  • Хувь хүний хөгжлөөр тэргүүлэгч, өндөр ур чадвартай иргэн болж хөгжихөд нь туслах;
  • Ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруулах, зорилгодоо хүрэх давуу болон сул талаа ойлгоход нь туслах, мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх.

Хөтөлбөрийн нэр: Соёл судлал

 Хугацаа: 1.5 жил

Нийт кредит: 30 кредит

 Хөтөлбөрийн зорилго

Соёл судлалын магистрын хөтөлбөр нь үндэсний болон орчин үеийн соёлын шилдэг сургалтуудын агуулга, чанар, арга зүйд үндэслэн боловсруулагдсан. Манай хөтөлбөрийн зорилго нь дэлхийн болон үндэсний соёлын салбарын үүсэл, хөгжил, чиг хандлага, нийгэмд үзүүлэх үр нөлөөг судлах, хөгжүүлэх, соёл судлалын салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлийн болон ёс зүйн хариуцлагаа ухамсарласан, өндөр ур чадвартай, бүтээлч судлаач, шүүмжлэгчдийг бэлтгэхэд оршино. 

 

Хөтөлбөрийн зорилтууд:

  • Соёлын салбарт үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлийн болон ёс зүйн хариуцлагаа ухамсарласан мэргэжилтнүүдийг бэлтгэх;
  • Үндэсний болон орчин үеийн соёлын онол, практик, ухагдахууны талаар өргөн хүрээний мэдлэг олгох;
  • Гадаадын болон үндэсний соёлын  талаар судлах, дүн шинжилгээ хийх чадвар эзэмшүүлэх;
  • Хувь хүний хөгжлөөр тэргүүлэгч, өндөр ур чадвартай иргэн болж хөгжихөд нь туслах;
  • Ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруулах, зорилгодоо хүрэх давуу болон сул талаа ойлгоход нь туслах, мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх.