МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн нэр: Хувцасны дизайн

 Хугацаа: 1.5 жил

Нийт кредит: 30 кредит

Хөтөлбөрийн зорилго

 Хувцасны дизайны магистрын хөтөлбөр нь дэлхийн шилдэг их сургуулиудын сургалтын агуулга, чанар, арга зүйд үндэслэн боловсруулагдсан. Сургуулиа амжилттай суралцаж төгссөнөөр Та чанартай боловсролын зэрэг хүртэхээс гадна хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг дизайнер болж, дотоодын болон улсын зах зээлд амжилттай ажиллах, өрсөлдөхөд бэлтгэгдэнэ.

Хөтөлбөрийн зорилтууд:

  • Хувцас дизайны онол, практик ойлголт, ухагдахууны талаар өргөн хүрээний мэдлэг олгох;
  • Хувцас дизайны салбарын орчны талаар судалгаа хийх чадвар эзэмшүүлэх;
  • Олж авсан мэдлэг, ур чадвараа практикт хэрэгжүүлэх, менежментийн төлөвлөлт хийх, шийдвэр гаргах чадвартай болгох;
  • Хувь хүний хөгжлөөр тэргүүлэгч, өндөр ур чадвартай иргэн болж хөгжихөд нь туслах;
  • Ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруулах, зорилгодоо хүрэх давуу болон сул талаа ойлгоход нь туслах, мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх;
  • Мэргэжлийн болон ёс зүйн хариуцлагаа ухамсарласан, бүтээгдэхүүн, үйлчилгээний шинэ санаа, шилдэг шийдэл боловсруулах, тулгамдсан асуудлыг шийдэх гарцыг олох чадвар эзэмшүүлэх.