ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ

“СИТИ” Их сургуулийн Хүмүүнлэгийн сургууль нь Гадаад хэл, боловсрол судлалын тэнхим болон Сэтгүүл зүйн тэнхим гэсэн зохион байгуулалтын бүтэцтэй сургалт явуулж байна.

Гадаад хэл, боловсрол судлалын тэнхим нь өнгөрсөн хугацаанд 230 гаруй оюутан төгссөн бөгөөд бүгд мэргэжлээрээ амжилттай ажиллаж байна. Манай тэнхим 2015 оноос эчнээ ангийн, 2018 оноос магистрын хөтөлбөрийн сургалт эрхэлж байна. Багш нар хэл шинжлэлийн Ph.D болон Sc.D зэргийг Оросын Холбооны Улс болон БНХАУ-д хамгаалсан бөгөөд англи хэлний багш нар нь англи хэлийг олон улсад заах эрх бүхий TESOL зэрэгтэй.

“СИТИ” Их сургууль нь 2018 онд Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” дээд сургуулийг өөртөө нэгтгэж, Сэтгүүл зүйн тэнхим шинээр үүсгэн байгуулсан юм. Тус тэнхим нь орчин үеийн даяаршиж байгаа нийгэмд хөрвөх чадвар бүхий онол, дадлагын өндөр мэдлэгтэй, шилдэг боловсон хүчнийг бэлтгэн гаргах зорилготой.

Манай тэнхим барууны сэтгүүл зүйн онолыг Монголын хөрсөнд буулгаж, чанартай, үр өгөөжтэй сургалт явуулснаар мэргэжлийн өндөр ур чадвартай, ёс зүйтэй, шилдэг сэтгүүлчдийг хэвлэлийн салбарт бэлтгэдэг. Сэтгүүл зүйн тэнхимд олон жил ажилласан, онолын болоод практик дадлагатай багш нар хичээл заадаг.

Барууны сэтгүүл зүйн онолыг Монголын хөрсөнд буулгасан дадлага давамгайлсан арга зүйг ашигладаг нь бидний сургалтын онцлог. Тиймээс манай оюутнууд хэвлэмэл болон электрон, цахим хэвлэл мэдээллийн хэрэгслийн алинд ч ажиллах чадвар эзэмшин төгсдөг.

Сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэх сургалтын давуу тал нь манай сургууль бизнес, урлаг, дизайн, гоо сайхан зэрэг чиглэлээр оюутан бэлтгэдэг мэргэжлийн багш нартай учраас тус мэргэжлийн заах аргын сургалт бусад сургуулиас илүү онцлогтой. Мөн тоглоомоор суралцах арга барилыг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн хэрэглэж, ой тогтоолт, тоо тоолол зэргийг зэрэгцүүлэн сэтгэхүйг нь хөгжүүлэх заах аргыг хэрэглэдэг.

Эрдмийн их далайд аялах Танд амжилт хүсье!