艺术学院

艺术学院

本科生课程

 

硕士研究生课程 

 

博士研究生课程

 

“СитиЗон” инновац, бизнес хөгжлийн төв

“СитиЗон” инновац, бизнес хөгжлийн төв нь "СИТИ" Их сургуулийн Алсын хараа болон 2020-2021 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Европын Холбооны ERASMUS+ хөтөлбөр буюу Их сургууль-Бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх төслийн хүрээнд байгуулагдсан. Тус төвөөс дараах үйл ажиллагааг зохион байгуулна. Үүнд:

1/Багш, оюутнуудад зориулсан хувь хүний хөгжлийн сургалт, лекцүүд, чөлөөт уулзалт, бүтээлийн үзэсгэлэн, урлаг, соёл, спортын арга хэмжээнүүд;

2/Багш, оюутнуудын санаачлан боловсруулсан инновац, бизнесийн төслүүдийг шалгаруулж, жил бүр 1-3 төсөлд тус бүр 20 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгон, хамтран ажиллах;

3/Оюутан, төгсөгчид ажилд ороход, эсвэл өөрийн бизнесээ эхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллах, ажил горилогчдод тавигддаг, шаардлагатай мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлэх, өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөхөд нь туслах.

Гадаад хамтын ажиллагаа, хөтөлбөрүүд

Манай сургууль оюутан солилцоог эрчимжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2014 оноос Европын Холбооны дээд боловсролын тэтгэлэгт солилцооны Erasmus Mundus Mobility Asia /EMMA/ хөтөлбөрийн Монгол Улс дахь түнш байгууллагаар сонгогдон ажиллаж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд манай сургуулийн 20 гаруй оюутан, багш нар бакалавр, магистр, докторын болон дунд хугацааны хөтөлбөрт хамрагдан Франц Улсын Нице Софиа Антиполисийн их сургуульд амжилттай суралцаж байна.

Сургалтын хөтөлбөрүүдийн шинэчлэл
  • Сургуулийн багш, профессорууд хичээлийн хөтөлбөрүүдийг боловсруулахдаа олон улсад нэр хүнд бүхий их, дээд сургуулиудын хичээлүүдийн агуулгын дагуу боловсруулж, дотоодын бусад их, дээд сургуулиудын шилдэг хөтөлбөрүүдтэй жиших замаар тасралтгүй хөгжүүлэн сайжруулж байна.
  • Тусгай аргачлалаар боловсруулсан цогц системийн дагуу англи хэлний уламжлалт сургалтыг өөрчилж, оюутнуудыг 1-р курсээс нь түвшин тогтоон суралцуулж, төгсөлтийн үе шат бүхэнд "Сертифекат” олгодог болсон бөгөөд цаашид Англи хэлээр мэргэжлээ гүнзгийрүүлэн суралцах боломж олгоно. Мөн манай оюутнууд 2-р курсээсээ  эхлэн сонгоноор франц, хятад, солонгос, япон хэлүүдээс сонгон судалдаг.
  • Оюутнуудыг гарааны бизнес эрхлэх, бүтээлч сэтгэхүйтэй болгох, онолоор эзэмшсэн мэргэжлээ практикт турших, өөрийгөө илэрхийлэх, санаагаа хөгжүүлэх, бизнесээ төлөвлөх зэрэг олон талын ач холбогдолтой Entrepreneur хүн болж төлөвшихөд шаардлагатай “Entrepreneurship“ хичээл заадаг.
  • Ажлын байран дахь хувь хүний соёл, хүмүүжил, харилцаа, зөв хандлага, ёс зүйн өндөр төлөвшил, эерэг сэтгэлгээ, сэтгэл зүйн хатуужил бий болгох “Гоо зүйн хүмүүжил”-ийн дадлага хийлгэх зэрэг олон өөрчлөлтүүдийг хөтөлбөрт шинээр оруулж өгсөн байдаг.
Туршлагатай багш, профессоруудын баг
  • Манай багш нарын багт гадаад, дотоодын шилдэг их сургуулиудад боловсрол эзэмшсэн, урлагийн салбарт өөрийн орон зайг эзэлсэн нэр хүндтэй, шилдэг уран бүтээлчид, магистр, докторууд ажиллаж байна.

Сургалт, семинар, дадлага зохион байгуулах

Урлагийн сургууль нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөрт бэлтгэх зорилгоор байгууллагын үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн ажиллагаатай танилцах “дадлага аялал”-ыг зохион байгуулж ирсэн нь төгсөгчдийг ажлын байранд зуучлах болон ажлын ур чадварыг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой.

Мөн түүнчлэн төгсөх курсын оюутнуудад жил бүр “Хувь хүний хөгжил” сэдэвт кейс сургалтыг зохион явуулдаг бөгөөд сургалтанд Монголын томоохон аж ахуй нэгж, албан байгууллагын удирдлагууд, амжилттай яваа манлайлагч, олны танил хүмүүсийг урьж авчирдаг. Уг сургалтаар төгсөөд ажлын байранд гарахад учрах бэрхшээл, түүнийг хэрхэн даван туулах, чадварлаг боловсон хүчин болоход юуг анхаарвал зохих талаар төгсөгчдөд нээлттэй ярилцлага хийн зөвлөгөө өгдөг юм.

Уламжлал болгон зохион байгуулдаг ажлууд болон мэргэжлийн уралдаан, тэмцээн

“Бахархалын өдөр”

Хичээлийн шинэ жилийн эхний 7 хоногийг Бахархалын өдрүүд болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

      • Сургуулиараа бахархая
      • Мэргэжлээрээ бахархая
      • Багш нараараа бахархая
      • Төгсөгчдөөрөө бахархая зэрэг арга хэмжээ зохион байгуулдаг.

Оюутнуудын ёс зүйн мэдлэгийг дээшлүүлж, авьяас билгийг нээн хөгжүүлэх зорилготой Урлагийн наадам маань жил бүр өөр өөрийн онцлогтой зохион байгууллагддаг. Энэ наадмыг оюутнууд сэтгэл догдлон хүлээдэг бөгөөд манай Урлагийн сургуулийн оюутнууд хоорондоо өрсөлдөж шилдэгүүдээ тодруулдаг юм.