“СИТИ ИХ СУРГУУЛИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ” МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТТАЙ СЭТГҮҮЛ

Сэтгүүлийн тухай

“Сити Их Сургуулийн Эрдэм Шинжилгээний Бичиг” СИСЭШБ (Scientific Transactions of Citi University) эрдэм шинжилгээний сэтгүүлийг Сити Их Сургуулиас эрхлэн гаргадаг бөгөөд хөндлөнгийн хянан магадлагаа мэргэжлийн түвшинд хийгдэн жилд нэг ботиор  онлайнаар хэвлэгдэн гарна. Сэтгүүлд хэвлэгдэж буй эрдэм шинжилгээний өгүүллүүд нь бүрэн эхээр Монгол хэл дээр хэвлэгдэнэ. Сэтгүүлд ирүүлэх өгүүлэлийг өгүүлэл бичих дүрмийн дагуу, зөв бичгийн дүрэм, найруулгын алдаагүй бичиж ирүүлнэ. Сэтгүүлд ирүүлсэн өгүүллүүд Редакцийн комиссын гишүүд болон шаардлагатай тохиолдолд нэмэлт шүүмжлэгчээр шинжлэх ухааны шинэлэг тал, ач холбогдол нь үнэлэгдсэний дараа Ерөнхий редакторын шийдвэрээр хэвлэлтэнд авах эсэх нь шийдэгдэнэ.

РЕДАКЦЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД

  • Ерөнхий редактор – Ж.Тэмүүжин (Академич)
  • Редактор  –  Д.Сандагсүрэн (PhD)

Редакцийн комиссын гишүүд:

  1. Доктор (PhD) Б.Одонгэрэл, хууль
  2. Доктор (PhD) А.Пүрэвдулам, бизнес
  3. Доктор (PhD) Г.Цэнгүүн, инженер технологи
  4. Доктор (PhD) Ж.Долгорсүрэн, соёл урлаг
  5. Доктор (PhD) М.Мөнхболд, менежмент

СЭТГҮҮЛД ӨГҮҮЛЭЛ БИЧИХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА