1/ Сургалтын бодлого, зохицуулалтын газар
Сургалтын бодлого, зохицуулалтын газар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
1/сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, шинэчлэх, өөрчлөлт оруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
2/сургалтын үйл ажиллагааны жигд, тогтвортой байдлыг ханган, бүрэлдэхүүн сургуулиудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, үнэлж дүгнэх;
3/суралцагчийн элсэлт, шилжилт хөдөлгөөн, төгсөлтийг зохицуулах;
4/боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон сургуулийн захиргааны бодлого шийдвэр, дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
5/суралцагчдыг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг холбогдох бусад нэгжтэй хамтран зохион байгуулах, үр дүнг тайлагнах;
2/ Захиргаа, хүний нөөцийн газар
Захиргаа, хүний нөөцийн газар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
1/хүний нөөцийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх;
2/сургуулийн хэмжээнд мөрдөгдөх эрх зүйн баримт бичгийг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах;
3/Удирдах зөвлөл, Ерөнхийлөгч, Эрдмийн зөвлөлөөс гарсан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, сургуулийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээлэл, судалгааг нэгтгэн тухай бүр удирдлагад танилцуулах, шаардлагатай мэдээллээр бүрэн хангах;
4/байгууллагын архив, бичиг хэргийг холбогдох стандарт, зааврын дагуу явуулах;
5/байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг зохион байгуулж, хяналт тавих;
6/байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, магадлан итгэмжлэлд бэлтгэх ажлыг зохион байгуулах;
7/багш, ажилтан, суралцагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг хангах;
8/дотоодын зочид, төлөөлөгчдийг хүлээж авах уулзалт, ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах;
9/бусад.
3/ Инновац, бизнес хөгжлийн газар
Инновац, бизнес хөгжлийн газар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
1/аж ахуйн нэгж, бизнесийн байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах ажлыг зохион байгуулах, тогтоосон хамтын ажиллагаа, харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх;
2/байгууллагын бизнес хөгжлийн төвийн үйл ажиллагааг удирдлагаар хангаж ажиллах;
3/аж ахуйн нэгж, бизнесийн байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтарсан шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, дайвар бизнес бий болгох, хөгжүүлэх боломжийг судлах, нэвтрүүлэх;
4/багш, оюутан, ажилтныг мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, хөгжихөд нь эрхэлсэн ажлын чиглэлээр сургалт, судалгааны дэмжлэг өгч ажиллах;
5/байгууллагын нэрийн бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэл, захиалга, хөгжүүлэлтийг хариуцан ажиллах;
6/бусад.
4/ Багшийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газар
Багшийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
1/багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг зохион багуулах;
2/багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх төсөл, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх;
3/багшийг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрийг жил бүр боловсруулж, хэрэгжилтийг зохион багуулах;
4/багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагааг удирдаж ажиллах;
5/багшийн хөгжлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийн цахим санг бүрдүүлэх, хөтлөх;
6/бусад.
5/ Мэдээлэл, технологийн газар
Мэдээлэл, технологийн газар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
1/байгууллагын хэмжээнд цахим шилжилт хийх, мэдээллийн технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах;
2/удирдлага, мэдээллийн системийн хэвийн үйл ажиллагааг хангаж, хөгжүүлэх;
3/сургалтад шаардлагатай програм хангамжийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;
4/мэдээллийн технологийн үйл ажиллагааны журам боловсруулах, хэрэгжүүлэх;
5/мэдээллийн технологийн дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг байгууллагын дунд, урт хугацааны зорилго, зорилтуудтай нийцүүлэн хэрэгжүүлэх;
6/техник хангамж болон сүлжээний /интернет, кабель шугам г.м/ бэлэн байдлыг хариуцаж, хэвийн ажиллахад чиглэсэн арга хэмжээг төлөвлөх, засвар үйлчилгээ, өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хариуцан гүйцэтгэх;
7/цахим хуудсыг хөгжүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах;
8/MS Office 365, Moodle онлайн сургалтын програмын мэдээллийн аюулгүй байдлыг хангах;
9/багш, ажилтнуудад мэдээлэл, технологийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх;
10/бусад.
6/ Санхүүгийн хэлтэс
Санхүүгийн хэлтэс дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
1/төсвийн төсөл, хөрөнгө оруулалтын ажлыг төлөвлөх, хэрэгжилтэд хяналт тавих;
2/байгууллагын эд хөрөнгийн бүртгэл, хяналтыг хариуцан гүйцэтгэх;
3/бусад.
7/ Гадаад харилцааны хэлтэс
Гадаад харилцааны хэлтэс дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
1/байгууллагын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах;
2/олон улсын байгууллага, гадаадын их, дээд сургуулиудтай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг нэгдсэн удирдлагаар хангаж, хэрэгжүүлэх;
3/олон улсын байгууллага, гадаадын их, дээд сургуулиудтай гэрээ, хэлэлцээр, санамж бичиг байгуулах ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
4/гадаадын зочид, төлөөлөгчдийг хүлээн угтах, уулзалт, хурал, зөвлөгөөнийг зохион байгуулах;
5гадаад зар сурталчилгааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, зохицуулах;
6/бусад.
8/ Маркетингийн хэлтэс
Маркетингийн хэлтэс дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
1/маркетингийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх, үр дүнг тайлагнах;
2/элсэлтийн ажлыг хариуцан зохион байгуулах;
3/шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, сурталчлах, зах зээлд гаргах ажлыг зохион байгуулах;
4/сургуулийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, элсэгчдийн тоог өргөтгөх ажлыг удирдан зохион байгуулах;
5/бусад хэлтэс, алба нэгжүүдтэй уялдаа холбоотой ажиллаж, шаардлагатай тохиолдолд шууд удирдлагатай нь зөвшилцөн маркетингийн чиг удирдлагаар ханган манлайлан ажиллах;
6/бусад.
9/ Чанарын дотоод баталгаажуулалтын хэлтэс
Чанарын дотоод баталгаажуулалтын хэлтэс дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
1/сургалт, судалгааны ажлын үр дүнг сайжруулах зорилгоор дотоод хяналт, шинжилгээ, үнэлгээг тогтмол зохион байгуулах;
2/бүрэлдэхүүн сургууль, зохион байгуулалтын нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж, явц, үр дүнг Удирдах зөвлөл, ерөнхийлөгчид танилцуулах, гарсан шийдвэрийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээнд хяналт тавих;
3/сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнд хяналт, шинжилгээ хийж, Удирдах зөвлөл, ерөнхийлөгчид танилцуулах.