“СИТИ АЯНГА” БАГ

СИТИ – СПОРТ – ЭРҮҮЛ МЭНД – АМЬДРАЛЫН ЗӨВ ХЭВШИЛ

Биеийн тамир, спорт, идэвхтэй хөдөлгөөн нь эрүүл, зөв амьдралын салшгүй нэг хэсэг билээ. Эрүүл мэндийн шинжлэх ухааны эрдэмтдийн судалж тогтоосноор идэвхтэй хөдөлгөөн нь хүний оюун ухаан, эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ сурч, боловсрох үйлсэд ч эерэгээр нөлөөлдөг байна.Мөн оюутан, залуус нийгмийн гишүүн бие хүний хувьд спортоор хичээллэсний үр дүнд багаар ажиллах чадварыг эзэмшиж, тэсвэр, хатуужилтай болдог.

“СИТИ” Их сургуулийн зүгээс багш, оюутнууд биеийн тамир, спортоор хичээллэх, идэвхтэй дасгал, хөдөлгөөн хийх боломж, нөхцөлийг бүрэн бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Өнгөрсөн жил гаруй хугацаанд COVID-19 цар тахлын улмаас спорт, идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх боломж хязгаарлагдмал байсан. Иймд бид 2021-2022 оны хичээлийн жилд төрөл бүрийн спорт дугуйлангуудыг шинээр нээн ажиллуулах бэлтгэл ажлыг хангаж байна.

Багш, оюутнууд Та бүхэн идэвхтэй хамрагдаарай. Хамтдаа оюутан цаг, залуу нас аа, спортын шударга өрсөлдөөн, баг хамт олон, мартагдашгүй, гэгээн сайхан дурсамжуудаар дүүрэн өнгөрөөцгөөе!

СИТИ-чүүд, оюутан, залуус, тамирчид маань хурднаас хурдан, өндөрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй байх болтугай!

Дэлгэрэнгүй мэдээллийг “СИТИ” Их сургуулийн Захиргаа, хүний нөөцийн газраас авна уу. Баярлалаа.

Сагсан бөмбөг

Хөл бөмбөг

Волейбол

Шатар

Даам

Ширээний теннис

Газрын теннис

Иога, бясалгал

Бүжгийн спорт

Фитнесс клуб

Карате

Жүдо

Бадминтон

Явган аялал

Таеквондо

Кэндо

ЗУРГИЙН ЦОМОГ