“СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч Цэмбэлийн Байгалмаа /PhD, профессор/

Ц.Байгалмаа нь  1998 онд тус  сургуулийг үүсгэн байгуулсан. Хэл бичгийн ухааны доктор, профессор.

“СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч нь их сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлнэ. Үүнд:

- СИТИ Их сургуулийн стратеги төлөвлөгөө, чиглэл хөтөлбөрийг санаачлан Удирдах зөвлөлөөр батлуулж, хэрэгжилтийг хангах;

- Гадаад, дотоод хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх, хамтарсан сургалт, хөтөлбөр, эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хэрэгжүүлэх асуудлаар  гэрээ, хэлэлцээр байгуулах, хэрэгжилтийг хангах;

- Cанхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлж, санхүү, төсвийг үр дүнтэй төлөвлөж,  зарцуулах;

- Дээд боловсролын сургалтын байгууллагын чанарын удирдлагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх зэрэг болно.