
Эрхэм уншигчид аа,
Гуравдугаар сарын шинэ дугаараа та бүхэндээ хүргэж байгаадаа бид баяртай байна. Энэ удаагийн “CITI CAMPUS NEWS” дугаарт сургуулийн үйл явдлууд, оюутнуудын амжилт, сонирхолтой мэдээллүүдийг багтаан хүргэж байна.
Энэ удаагийн дугаартаа “СИТИ” Их сургуулийн Олон улс соёл судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ж.Долгорсүрэнгийн ярицлагаас бид олон улс соёл судлалын салбарын хөгжил болоод соёл судлалын орчин үеийн чиг хандлагыг олж мэдэх боломжтой. Харин шилдэг төгсөгч “Хувьсал” продакшны жүжигчин Г.Бямбасүрэн уран бүтээлийн замнал, жүжигчний мэргэжил сонгох шийдвэр, "СИТИ" Их сургуулийн мюзикл жүжигчний анги хамт олон, багш нарынхаа талаар ярилцсан бол, Монгол Улсын гавьяат хуульч, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхны дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, “СИТИ” Их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга агсан Дашдоржийн Дэмбэрэлцэрэнгийн нэрэмжит “Дэмбэрэлцэрэн сан”-гийн тэтгэлэг хүртсэн Хуулийн сургуулийн II курсийн оюутан Н.Тэмүүлэн “Багш нар маань бидэнд зөвхөн мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх бус биднийг зөв амьдрах, зөв хүмүүжилтэй байлгахыг зорьдог” гэдгийг тодотгож байв.
Мөн бид энэ дугаараар сургуулийн бусад чухал мэдээллүүдийг ч хүргэж байна. Бидний зорилго бол уншигчидтайгаа илүү ойрхон байж, та бүхний санал хүсэлтийг сонсож, сониныхоо чанар, агуулгыг үргэлж сайжруулахад анхаарах явдал юм.
“CITI CAMPUS NEWS” бол зөвхөн мэдээлэл хүргэхэд чиглэсэн эх сурвалж төдийгүй, хамтдаа суралцах, хамтдаа хөгжих, амжилтаа хуваалцах тавцан билээ.
“CITI CAMPUS NEWS” редакцын баг