СИТИ SCIENCE ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СЭТГҮҮЛД ӨГҮҮЛЭЛ БИЧИХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Сити Их Сургуулийн “Сити Science” сэтгүүлд өгүүлэл бичиж буй зохиогчид энэхүү шаардлагыг баримтална. 

Сэдэв буюу гарчиг

Өгүүллийн гарчиг нь өгүүллийн гол санааг агуулсан товч, тодорхой, оновчтой томьёологдсон 12-оос дээшгүй үгэнд багтсан, Times New Roman, 11 pt, Bold, мөр голлон бичигдсэн байна. Бүлгийн гарчиг Times New Roman, 11 pt, эхний үсэг томоор, Bold, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

 

Зохиогчийн хаяг

Байгууллагын нэр, нэгжийн нэр, зохиогчийн овог, нэрийг товчлохгүй Times New Roman, 11 pt, баруун талд зэрэгцүүлэн бичнэ.

 

Хураангуй

Хураангуй нь судалгааны ажлын агуулгын гол утга санааг товч тодорхой, ойлгомжтой байдлаар илэрхийлсэн монгол хэл дээр 150 орчим үгээс бүрдэнэ. Хураангуйг Times New Roman дээр 11 pt үсгийн өндөртэйгөөр бичнэ. 

 

Түлхүүр үг

Өгүүллийн утгыг илэрхийлж чадахуйц 8 хүртэлх нэр үг ба холбоо үгийг, зүүн талд зэрэгцүүлэн бичнэ. Өгүүллийн нэр орсон үг түлхүүр үгэнд орохгүй.

 

Удиртгал

Судалгааны арга, зорилго, зорилт, хэрэгцээ шаардлага, дэвшүүлж буй асуудал, таамаглал дэвшүүлсэн зэргийг дурдана.

 

Судалгааны арга зүй

Судалгааны хамрах хүрээ болон судалгааг ямар арга, аргачлалаар боловсруулсан, чанар, тоон үзүүлэлт бүхий статистик боловсруулалтын аргачлалыг бичнэ.


Судалгааны үр дүн, хэлэлцүүлэг

Энэхүү хэсэгт судлаач гаргасан үр дүнгээ баталгаатай логик, дэс дараалал сайтай, эмх цэгцтэй, ойлгомжтой бичнэ.

 

Дүгнэлт

Судалгааны ажлын үр дүнгээс ямар дүгнэлтэд хүрч байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэж бичнэ.

 

Ном зүй

Ном зүйг АРА форматын дагуу бичнэ.

 

 

ӨГҮҮЛЛИЙН ХАМГИЙН ЭЦСИЙН ШИНЭ ХУУДСАНД

 

Сэдэв буюу гарчиг

Өгүүллийн гарчиг нь өгүүллийн гол санааг агуулсан товч, тодорхой, оновчтой томьёолон англи хэл дээр 11-оос дээшгүй үгэнд багтсан, Times New Roman, 11 pt, Bold, мөр голлон бичигдсэн байна.

 

Зохиогчийн хаяг

Албан байгууллагын хаягийг товчлолгүй үгчлэн бичих, зохиогчийн овог, нэрийг Times New Roman, 11 pt, мөр голлон Англиар бичнэ.

 

Хураангуй

Хураангуй нь судалгааны ажлыг бүтцийг хураангуйлж, ойлгомжтой байдлаар илэрхийлсэн Англи хэл дээр 150-200 орчим үгээс бүрдэнэ. Хураангуйг Times New Roman дээр 11 pt үсгийн өндөртэйгөөр бичнэ. 

 

Түлхүүр үг

Өгүүллийн утгыг илэрхийлж чадахуйц 4-6 нэр үг ба холбоо үгийг Times New Roman, 10 pt, зүүн талд зэрэгцүүлэн Англиар бичнэ. Өгүүллийн сэдэвт орсон үг түлхүүр үгэнд орохгүй.

А. Техник шаардлага

      ЭШӨ нь 297x210мм (A4) хэмжээтэй 10-15 хуудсанд багтсан байна.

      Өгүүллийг Microsoft Office Word программыг ашиглан Times New Roman фонт, 11 pt үсгийн өндрийг сонгон бичнэ.

      Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см, баруун, зүүн талаас 2,5 см зайг үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, командыг ашиглахгүй.

      Хүснэгт,зураг, график нь өгүүлэлд орсон дарааллаараа дугаарлагдана. Хүснэгт, зураг, графикийн гарчиг нь Times New Roman фонд дээр 11 pt үсгийн өндөртэйгөөр мөр голлон бичигдэнэ. Хүснэгт болон график доторх текстийн үсгийн өндөр Times New Roman фонд дээр 10 pt байна.

      Хүснэгтийн гарчиг болон доторхи текст АНГЛИ хэл дээр бичигдэнэ.

Жишээ:

Table 2.

Content removed from the didactic course of mathematics in primary education

           

Study object

Removed content /1951-2016/

1

General teaching method

Lesson plan for working with 2 classes at the same time Carry out and check students' notebooks

2

Numeracy teaching methods

Adding and subtracting on calculator

3

Algebra teaching method

Formulate abstract number formulas and solve problems

4

Methods of teaching geometry

Create a straight line on the ground and its measurement

 Figure 1. Types of belt forms on deer statues  

      Эрдэм шинжилгээний өгүүлэл нь сэдвийн хүрээнд шинэлэг, импакт факторын үзүүлэлт бүхий сэтгүүлийн эрдэмтэн, судлаачдын бүтээлээс иш татаж, шинжилгээний тодорхой аргачлалыг хэрэглэсэн, судалгаа нь туршилт судалгаанд суурилсан, сэдвийн хүрээнд шинэлэг санааг дэвшүүлсэн, түүнийг судалгааны ажлын үр дүнгээр баталсан, ач холбогдол бүхий судалгаа байна.

      Сити Science сэтгүүлд хэвлэгдэх материал нь бусад эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдээгүй байх.

      Өгүүлэл дотор эшлэл [ ] хаалтаар авагдана.

      Эшлэл, ном зүйг АРА загвараар бичиж гүйцэтгэсэн байна. 

1.   Ном зүйн бичилтийн загвар

Ном зүйг өгүүлэл дотор эшлэл авагдсан дэс дарааллын дагуу араб дугаараар авна. Гэхдээ дөрвөлжин хаалт хийхгүйгээр бичнэ.

 

       Нэг зохиогчтой ном/ book

Зохиогч, овгийн эхний үсэг томоор. (хэвлэсэн он). Бүтээлийн нэр. Хэвлэсэн хот: Хэвлэлийн газар.

1.   Lastname, F. M. (Published year). Book title. City, State: Publisher.

 

Зохиогч нь 6 ба түүнээс дээш тохиолдолд эхний зургаан зохиогчийн нэрийг бичиж, бусад зохиогчдын нэрсийг “бусад” гэсэн товчлолоор тэмдэглэнэ.

 

  Зохиогч, овгийн эхний үсэг томоор., Зохиогч, овгийн эхний үсэг томоор., Зохиогч, овгийн эхний үсэг томоор., Зохиогч, овгийн эхний үсэг томоор., Зохиогч, овгийн эхний үсэг томоор., Зохиогч, овгийн эхний үсэг томоор., бусад. (хэвлэсэн он). Бүтээлийн нэр. Хэвлэсэн хот: Хэвлэлийн газар.

 

2.      Lastname, F. M., Lastname, F. M., Lastname, F. M., Lastname, F. M., Lastname, F. M., Lastname, F. M. et al. (Published year). Book title. City, State: Publisher.

 

Тайлбар толь, номын бүлэг/ reference book, book chapter-DOI

 

Зохиогч, овгийн эхний үсэг томоор. (хэвлэсэн он). Номын бүлгийн нэр. Редакторын нэр. Овгийн эхний үсэг. (ред). Бүтээлийн нэр. Хэвлэсэн хот: Хэвлэлийн газар. doi:xx.xxxxxxxxx

 

3.      Lastname, F. M.  (Published year). Title of  chapter or entry. A.Editor (ed), Book title. City, State: Publisher. doi:xx.xxxxxxxxx

 

2.      Сэтгүүл /Journal

 

Хэвлэмэл сэтгүүл

Зохиогч, овгийн эхний үсэг томоор. (хэвлэсэн он /2000/). Өгүүллийн нэр. Сэтгүүлийн нэр, дугаар, хуудасны дугаарууд.

4.      Lastname, F. M. (Published year). Article title. Journal Title, Volume(Issue), Page(s).

 

Хэвлэмэл сэтгүүл /DOI/

Зохиогч, овгийн эхний үсэг томоор. (хэвлэсэн он /2000/). Өгүүллийн нэр. Сэтгүүлийн нэр, дугаар, хуудасны дугаарууд. doi:xx.xxxxxxxxx

 

5.      Lastname, F. M. (Published year). Article title. Journal Title, Volume(Issue), Page(s). doi:xx.xxxxxxxxx

 

Патент/Patent

Зохиогч, овгийн эхний үсэг томоор. (хэвлэсэн он). Патент олгосон улсын нэр дугаар. Retrieved from https://www.someaddress.com/full/url/

Lastname, F. M. (Published year). Patent number. Retrieved from https://www.someaddress.com/full/url/

 

Хууль эрх зүйн баримт/Legislative materials

Эрх зүйн баримтын нэр батлагдсан он (Баталсан байгууллагын нэрийн товчлол/УИХ) (Байршил).

Short name act year. (Jurisdiction abbreviation). (Country abbreviation)

 

Тушаал

Тушаалын нэр/ дугаар, байгууллагын нэр (он)

Title/ number, volume source xxx (year)

 

 

Шүүмжлэгч болон Ерөнхий редактороор хянагдан Сити Science сэтгүүлд хэвлэгдэхээр болсон өгүүллийн зохиогчид өгүүлэл хэвлэх үйл ажиллагааны зардал 200.000₮-ийг Сити Их Сургуулийн дансанд төлсний дараа уг өгүүлэл сэтгүүлийн дугаарт хэвлэгдэнэ. Өгүүллийг хэвлэлтэнд авсан гэсэн албан ёсны шийдвэр гарсан тохиолдолд л уг төлбөрийг төлөх бөгөөд өөр ямар ч төлбөр төлөгдөхгүй болно. Хэвлэлтэнд авахаас татгалзсан өгүүлэл төлбөр төлөхгүй.