ТАВИГДАХ ШАЛГУУР
ЕРӨНХИЙ ШАЛГУУР (Бүх элсэгчид хамаатай):
- Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх (гэрчилгээний хуулбар)
- Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байх (босго оноо)
- Суралцах хүсэлт (цахим өргөдөл)
- Эссэ бичих /Тухайн бакалаврын хөтөлбөрөөр суралцах хүсэл, сонирхол, өөрийн суралцах бэлтгэл, сурлага, авъяас чадвар, туршлага, хувийн зан чанар, хэрхэн суралцахаа илэрхийлсэн байна. Хэмжээ А4 хэмжээтэй, 1-2 хуудсанаас хэтрэхгүй байх бөгөөд эссэг info@edu.mn.mn цахим хаягаар хүргүүлнэ./
ТУСГАЙ ШАЛГУУР I
(Сэтгүүл зүйн хөтөлбөр болон Сургуулийн өмнөх боловсролын багш, Дуу хөгжмийн багш, Гадаад хэлний багшийн бакалаврын хөтөлбөрт элсэгчид хамаатай нэмэлт шалгуур):
- Уран зохиол (Тухайлбал, шүлэг, өгүүлэл уншиж, танилцуулах, телевизийн киноны зохиол, хүүхэлдэйн киноны эх зохиолын төлөвлөгөө, санаа гаргах, бичсэн өгүүллэг, нийтлэл, зохиол зэргийн аль нэг нь)
- Монголын түүхийн мэдлэг
- Ярилцлага (өөрийгөө яруу тод илэрхийлэх, асуудалд шүүмжлэлтэй хандах г.м)
Шалгалтын товыг “СИТИ” Их сургуулиас тогтоож, нийтэд зарлана.
ТУСГАЙ ШАЛГУУР II
(Архитектур, барилгын инженер, график дизайн, интерьер дизайн болон урлагийн сургуульд элсэгчид хамаатай нэмэлт шалгуур):
- Архитектур, барилгын инженер, график дизайн, интерьер дизайн бакалаврын хөтөлбөрт элсэгч хар зургийн шалгалт өгнө.
- Жүжиглэх, дуулах, бүжиглэх, хөгжмийн урлагийн бакалаврын хөтөлбөрт элсэгчийн авьяас, ур чадвар буюу сонсгол, ритм, этюд, дуу, шүлэг, анхаарал, хөдөлгөөний, бүжгийн эвслийг шалгана.
Шалгалтын товыг “СИТИ” Их сургуулиас тогтоож, нийтэд зарлана.
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХГҮЙ БАЙХ ТОХИОЛДОЛ
- Дээд боловсролтой иргэн хоёр дахь дээд боловсрол эзэмших;
- Дипломын боловсролтой, тусгай мэргэжлийн дунд сургуулийг төгсөөд мэргэжлийнхээ дагуу бакалаврын хөтөлбөрт элсэх;
- Элсэн суралцах мэргэжлийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан, 30-аас дээш насны иргэн;
- Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хүлээн зөвшөөрсөн олон улсын болон улсын төрөлжсөн олимпиадын эхний 5 байрт шалгарсан иргэн тухайн чиглэлийн хөтөлбөрт;
- Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн, улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог Боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулж, дүйцүүлсэн батламж авсан.