Элсэлттэй холбоотой бүх мэдээллийг нэг дороос аваарай

“СИТИ” Их сургуулийн цахим хуудсанд зочилж байгаа Танд талархал илэрхийлье! Манай сургууль 1998 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөр анхан шатны болон ахисан түвшинд 2005, 2010, 2024 онд магадлан итгэмжлэгдэж, 2012 онд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас аттестатчилагдсан, хувийн хэвшлийн ууган их, дээд сургуулиудын нэг юм.

Эдүгээ “СИТИ” Их сургууль 6 бүрэлдэхүүн сургуультай үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

Хэрэв Та “СИТИ” Их сургуульд сонгон суралцахаар төлөвлөж, ЭЕШ өгөх гэж байгаа бол дараах мэдээлэлтэй танилцахыг зөвлөж байна. Юуны өмнө Та манай сургуулийн элсэлт авах мэргэжлүүд-тэй танилцсан гэдэгт эргэлзэхгүй байна. Сонгосон мэргэжлээ эзэмшихийн тулд ямар шалгалт өгсөн байх шаардлагатайг энд дарж уншина уу.

Элсэхийг хүссэн гадаадын иргэнийг Монгол Улсын бүрэн дунд боловсролтой дүйцэх бичиг баримтыг үндэслэн элсүүлнэ. Бакалаврын зэргийн боловсролтой иргэн дараагийн дээд боловсрол эзэмших хүсэлтэй бол өмнө нь төгссөн сургуулийн дээд боловсролын дипломыг үндэслэн элсүүлнэ.

Элсэлт авах хугацаа:

Улаанбаатар хотод элсэгчдийг жил бүрийн 06 дугаар сарын 05-наас эхлэн https://burtgel.citi.edu.mn/ цахим хуудсаар, Citi University фэйсбүүк хуудасны чатботоор болон өөрийн байранд бүртгэнэ.

Бүрдүүлэх материал

Бакалавр:

  • ЭЕШ-ын батламж;
  • Боловсролын үнэмлэх, гэрчилгээ, дипломын хуулбар;
  • Сурагчийн хувийн хэрэг;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • 3х4 хэмжээний цээж зураг 2 хувь;
  • Бүртгэлийн хураамж 20.000 төгрөг.

Зохих шаардлагыг ханган элсэн орсон оюутан 8 дугаар сарын 10-15-ны хооронд сургуульд ирж, бүртгүүлэх бөгөөд онлайнаар бүртгүүлсэн элсэгчид дээр дурдсан бичиг баримтуудыг эх хувиар нь авчирч Сургалтын бодлого, зохицуулалтын газарт өгнө.

МИДСК-ын хөтөлбөр сонголтоор суралцах эрхийн бичиг авсан орон нутгийн элсэгчид тогтоосон хугацаанд сургуульд ирж бүртгүүлснээр суралцах эрх нь нээгдэнэ.

Харин магист, доктор, эчнээ ангийн бүртгэл тухайн хичээлийн жилийн хавар, намрын улиралд явагддаг.

Магистр:

  • Бакалаврын дипломын хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • 3х4 хэмжээний цээж зураг 2 хувь.

Доктор:

  • Магистрын дипломын хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • 3х4 хэмжээний цээж зураг 2 хувь.

Эчнээ:

Хэрэв өмнө нь бакалаврын дипломтой бол:

  • Бакалаврын диплом хуулбар;
  • Иргэний үнэмлэх хуулбар.

Бакалаврын дипломгүй бол:

  • Боловсролын үнэмлэх;
  • Гэрчилгээний хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • ЭЕШ-ын батламж хуудас;
  • Хувийн хэрэг зэрэг бичиг баримт бүрдүүлж, Сургалтын бодлого, зохицуулалтын газарт өгнө.

Хэрэв хуурамч бичиг баримт бүрдүүлсэн ба бүрдэл дутуу бол элсэлтийн комисс тухайн элсэгчийг элсэлтийн бүртгэлээс хасах эрхтэй.

БҮРТГҮҮЛЭХ

Хэрэв Та бүртгүүлэх бол доорх хаягаар орж онлайнаар бүртгүүлээрэй. Уг хэсэгт бий хэрхэн онлайнаар бүртгүүлэх заавартай мөн танилцаарай.

Баярлалаа.  https://burtgel.citi.edu.mn/