“СИТИ” Их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ
Д.Мөнх-Эрдэнэ нь 2004-2007 онд Голомт банканд хуульч, 2007-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт мэргэжилтэн, 2008-2013, 2014-2016 оны 8 дугаар сар хүртэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шинжээч, Засгийн газрын референт, Хууль, эрх зүйн газрын даргаар, 2016 оны 08 дугаар сараас 2019 он хүртэл Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагчийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 2019 оноос “СИТИ” Их сургуулийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна. Төрийн захиргааны албан тушаалын Тэргүүн түшмэлийн Гуравдугаар зэрэг дэвтэй.
“СИТИ” Их сургуулийн Удирдах зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу СИТИ их сургуулийг хөгжүүлэх урт, дунд, богино хугацааны бодлого, төлөвлөгөө, дүрэм, журам хөтөлбөрийг батлах, өөрчлөх;
- СИТИ их сургуулийн бүтэц, зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, тухайн жилийн төсвийг баталж, зарцуулалтад хяналт тавих;
- Аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс хандив, тусламж авах журам тогтоох, зарцуулалтад хянал тавих зэрэг болно.