Монгол орны байгаль харьцангуй унаган төрхөө хадгалж үлдсэн боловч уур амьсгалын өөрчлөлт болон нийгэм, эдийн засгийн хөгжлийн хүчин зүйлээс хамааран зарим газарт экологийн тэнцэл алдагдах хандлага ажиглагдаж байна. Дэлхийн нийтийн чиг хандлагаас харахад тусгай хамгаалалттай газар нутаг нь биологийн олон янз байдал, байгалийн болон түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах, зохистой ашиглах, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, байгаль орчны доройтлыг хязгаарлах, хойч үедээ хадгалан үлдээхэд чухал үүрэгтэй болох нь тодорхой байна.
Эх орныхоо байгалийн болон түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах, зохистой ашиглах, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь өнөө үеийнхний чухал үүрэг болохыг бид ухамсарлаж, дорвитой арга хэмжээ шуурхай авах шаардлагатай байна. Саяхан Шотландын Глазго хотод зохион байгуулагдсан, дэлхийн 100 гаруй улсын төр, засгийн тэргүүн оролцсон Уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь конвенцид нэгдэн орсон улс орнуудын бага хурлын 26 дахь чуулганаар ч энэ тухай ярилцаж, хэтэрхий оройтохоос өмнө шийдвэртэй арга хэмжээ авч, өгсөн үүрэг, амлалтуудаа биелүүлбэл уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай гамшиг, сүйрлээс аврагдах боломжтой талаар ярилцаж, тохирсон юм.
Эрхэм уншигч Та бүхэн Сити-Science сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэл, бүтээлийн талаарх санал, хүсэлтээ info@citi.edu.mn хаягаар ирүүлээрэй. Бид уншигчдынхаа санал, бодлыг анхаарч ажиллах болно.
Мэдлэг бол Хүч, Эрх чөлөө! Scientia est Potentia, Libertas!
СЭТГҮҮЛИЙН АГУУЛГА
1. SH.BATDELGER
The lecturer of Business school of CITI University
D.ARILDII
Business School of National University of Mongolia, master degree student
COMPARATIVE ADVANTAGES ANALYSIS OF LEATHER TANNING INDUSTRY AND EXPORTS FROM MONGOLIA
2.Д.ЦЭВЭЭННАМЖИЛ
Хөдөө, аж ахуйн их сурргуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Статистик-Эконометрикийн тэнхимийн багш, доктор /Ph.D/
Ч.БАТЖАРГАЛ
Хөдөө, аж ахуйн их сурргуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Статистик-Эконометрикийн тэнхимийн багш
МОНГОЛ ХҮНИЙ ХООЛ ХҮНСНЭЭС АВАХ ҮНДСЭН ШИМТ БОДИСЫН СУДАЛГАА
3. Х.АРИУНАА
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор
О.ОЮУНДАЛАЙ
“СИТИ” Их сургуулийн Барилга, архитектур, дизайны сургуулийн Компьютер, график дизайны тэнхимийн багш
ӨӨРТӨӨ ҮЙЛЧЛЭХ ТЕХНОЛОГИ (SST)-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ НЬ
4. Б.САЙХАНДЭЛГЭР
“СИТИ” Их сургуулийн Бизнесийн сургуулийн Аялал жуулчлалын тэнхимийн III курсийн оюутан
ТУСГАЙ ХАМГААЛАЛТАЙ ГАЗАР НУТГИЙН ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨ
(Хустайн байгалийн цогцолборт газрын жишээн дээр хийсэн судалгаа)
5. Д.САНДАГСҮРЭН
“СИТИ” Их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор /Ph.D/
ЗАЛУУЧУУДЫН ЗАН СУРТАХУУНЫ ТӨЛӨВШЛИЙН БАЙДЛЫГ АЖИГЛАХУЙ
6. Б.МӨНХТОГТОХ
“СИТИ” Их сургуулийн Бизнесийн сургуулийн Аялал жуулчлалын багш, магистр
Х.ОЮУНДАРЬ
“СИТИ” Их сургуулийн Бизнесийн сургуулийн Аялал жуулчлалын тэнхимийн IV курсийн оюутан