СИТИ их сургууль усны нөөцийг хэмнэх, дахин ашиглах, ариун цэврийн байгууламжийг сайжруулах чиглэлээр олон арга хэмжээ хэрэгжүүлж байна. Тус сургууль борооны ус цуглуулах, усны хэрэглээг хянах мэдрэгчтэй систем нэвтрүүлэх, усны зөв зохистой хэрэглээг оюутан, багш, орон нутгийн иргэдэд таниулах сургалтуудыг зохион байгуулж, тогтвортой хөгжлийн зорилтуудад хувь нэмэр оруулж байна. Мөн усны бохирдлоос урьдчилан сэргийлэх, ногоон байгууламжийг ус хэмнэх зарчмаар арчлах бодлого баримталж, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг дэмжиж байна.
Манай сургуулийн усны хэрэглээ ойролцоогоор зуны амралт болон бусад үйл ажиллагаанаас хамааран жилд 1793 м3 байна. Нийт усны хэрэглээнд ариун цэврийн болон цайны газрын хэрэглээ орно.
Нэг хүнд ногдох усны хэрэглээ 0.5 м3 байна.
Сургуулийн ашигласан усны хэмжээг Нийслэлийн ЗДТГ-ын Усны менежментийн хэлтсээс хийж, төвлөрсөн усаар хангадаг бөгөөд стандартын тоолуураар хэмжилт хийдэг.
Бид байшингийн дээврээс гарсан борооны усыг механик болон шүүлтүүрийн аргаар цэвэрлэж кампусын ногоон байгууламж, бичил цэцэрлэгийн мод ургамалыг услахад ашигладаг.
Манай сургууль Улаанбаатар хотын төвлөрсөн усны системд холбогдсон бөгөөд энэ нь сургуулийн осол гэмтлээс үүдэлтэй бохирдсон усыг усны системд орохоос хамгаалж байдаг. Манай сургуулийн хувьд аливаа бохирдсон ус усны системд орохоос урьдчилан сэргийлсэн 7 заалт бүхий урьдчилсан сэргийлэх төлөвлөгөө боловсруулан батласан. /2021 он/
Сургуульд нийт 20 ширхэг усыг цэвэршүүлэн шүүдэг ундны усны төхөөрөмж байдаг ба эдгээр төхөөрөмжүүдээр багш, ажилчид, оюутнууд болон зочдод үнэгүй ундны усаар үйлчилдэг.
Манай сургууль нь Монгол улсын “Усны хэмнэлттэй барилга байгууламжийн стандарт (MNS 5950:2008)” -ыг мөрддөг. Энэ стандарт нь барилга байгууламжийн усны хэрэглээг бууруулах дизайны болон инженерийн шийдлүүдийг зохицуулдаг. Манай сургуулийн 2004 онд байгуулагдсан “Байгаль” бичил цэцэрлэгийн усны хэрэглээг хамгийн бага хэмжээнд байлгах үүднээс ландшафтны төлөвлөлтөндөө ганд тэсвэртэй Caragana arborescens, Betula, Pinus, Picea ургамал модыг голлон тарьсан. Мөн дотор ландшафтийн төлөвлөлт хийж хичээлийн 1 байранд ус бага хэрэглэдэг дал мод Phoenix Roebelenii (Мэйдаль мод)-ийг 2 ширхэгийг тарьсан нь 6 дахь жилдээ амжилттай ургаж байна.
СИТИ их сургууль нь “Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлэх бодлого-2024”-ыг сургуулийн УЗ-ын 2024 оны А/01 тушаалаар батлан хэрэгжүүлж байна. Үүнд:
- Борооны ус цуглуулах сав шүүлтүүртэй систем
- Усны хэрэглээг хянах мэдрэгчтэй усны крант
- Оюутан багш ажилчдад усны зохистой ашиглалтын талаар сургалт
“Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлэх бодлого-2024”-ийг Чанарын дотоод баталгаажуулалтын алба хэрэгжилтийн явцад 2 удаа үнэлгээ өгнө.
Бид орон нутгийн иргэдэд усны зөв менежментийн талаар суралцах боломжийг хангаж, дараах ажлуудыг хийсэн:
- “Хот, бүс нутгийн менежмент” магистрын хөтөлбөрт “Усны зөв менежмент” хичээлийг судлахаар оруулсан.
- Сургуулиас эрхлэн гаргадаг "Сити-Science" сэтгүүлийн 2023 оны III улирлын дугаарт ”Жуулчны баазуудын усны хэрэглээг тодорхойлох нь” эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгдсэн.
- Засгийн газрын хэрэгжүүлэгч агенлаг Усны газартай хамтран зохион байгуулсан "Дусал бүр үнэ цэнэтэй" сэдэвт сургалт
Сити их сургууль “Хот, бүс нутгийн менежмент” магистрын хөтөлбөрийг Монгол Улсад анхлан хэрэгжүүлэх гэж байна. Энэхүү хөтөлбөр нь орчин үеийн нийгэмд тулгарч байгаа хотжилт, байгаль орчны өөрчлөлт, дэд бүтцийн асуудлыг хэрхэн яаж оновчтойгоор шийдвэрлэх чиглэлийн салбар дундын хөтөлбөр юм.
Манай сургууль оюутны хотгоны гаднах ус хэмнэлтийг дэмжихэд чиглэсэн дараах ажлуудыг хийсэн:
- Сургуулийн хажуугаар урсдаг Сэлбэ голын усыг бохирдуулагч хог, хаягдлыг зүй зохистой цэвэрлэх ажлыг 2 удаа зохион байгуулсан.
- Сүхбаатар дүүргийн 7-р хорооны иргэдэд ус хэмнэлтийн талаар сурталчилан таниулах ажил зохион байгуулсан.
- “Та ус уухгүйгээр хэдэн өдөр амьдарч чадах вэ?” сэдэвт контент бүтээсэн.
Усны аюулгүй байдлын асуудлаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргаа, Туул голын сав газрын захиргаатай тус тус хамтран ажилласан.
Манай сургууль оюутны хотхонд усны ухамсартай хэрэглээг дараах байдлаар сурталчилж байна:
- Зурагт хуудас
- Контент
- Сэдэвт хэлэлцүүлэг явуулж шагналт байр эзлүүлэн урамшуулал олгосон.