КРЕДИТИЙН ТЭТГЭЛЭГ, УРАМШУУЛАЛ

1/ Эрдэм шинжилгээний хурал, олимпиадад түрүүлсэн ба шагналт байранд шалгарсан оюутанд дараах кредитийн тэтгэлэг олгоно. Үүнд: 

Д/д

Эрдэм шинжилгээний хурал, олимпиадын нэр

Кредит

1

Бүрэлдэхүүний сургуулийн эрдэм шинжилгээний хурал, олимпиадад

1 хүртэл кредит

2

СИТИ Их сургуулийн эрдэм шинжилгээний хурал, олимпиадад

2 хүртэл кредит

3

Их, дээд сургуулиудын эрдэм шинжилгээний хурал, олимпиадад

3 хүртэл кредит

4

Олон улсын эрдэм шинжилгээний хурал, чуулган, олимпиадад

4 хүртэл кредит

 2/ Мэргэжлийн уралдаан, тэмцээнд оролцож, шагналт байранд шалгарсан оюутанд дараах кредитийн тэтгэлэг олгоно. Үүнд:

Д/д

Мэргэжлийн уралдаан, тэмцээний нэр

Кредит

1

СИТИ их сургуулийн хэмжээний уралдаан, тэмцээн

2 хүртэл кредит

2

Их, дээд сургуулиудын хэмжээний уралдаан, тэмцээн

3 хүртэл кредит

3

Олон улсын хэмжээний уралдаан, тэмцээн

4 хүртэл кредит

 3/ Техник, технологи, урлаг, спортын уралдаан, тэмцээнд оролцож, шагналт байранд шалгарсан оюутанд дараах кредитийн тэтгэлэг олгоно. Үүнд:

Д/д

Эрдэм шинжилгээний хурал, олимпиадын нэр

Кредит

1

Бүсийн уралдаан, тэмцээн

1 хүртэл кредит

2

Үндэсний хэмжээний томоохон сургуулийн уралдаан, тэмцээн

2 хүртэл кредит

3

Улсын чанартай уралдаан, тэмцээн

3 хүртэл кредит

4

Олон улсын хэмжээний уралдаан, тэмцээн

4 хүртэл кредит

4/ “СИТИ Их сургуулийн сайн дурын болон мэргэжлийн клубын үйл ажиллагааг дэмжих үүднээс их сургуулийн хэмжээнд зохион байгуулагддаг нэгдсэн арга хэмжээ, үйл ажиллагаанд тогтмол, идэвхитэй оролцдог Сайн дурын болон мэргэжлийн клубын ахлагчид 2 хүртэл кредитийн урамшуулал олгоно. 

5/ Ажлын үр дүнгээс нь хамааруулан “СИТИ Их сургуулийн i) Оюутны зөвлөлийн тэргүүн, нарийн бичгийн даргад улиралд нэг удаа 3 хүртэл, ii) Бүрэлдэхүүн сургуулийн Оюутны зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргад улиралд нэг удаа 2 хүртэл, iii) Оюутны байрны зөвлөлийн даргад улиралд нэг удаа 1 хүртэл  кредитийн урамшууллыг тус тус олгоно.

Кредитийн тэтгэлэг, урамшуулалд хамрагдах оюутныг Сургалтын бодлого зохицуулалтын газар, Бүрэлдэхүүн сургуулийн захирал хамтран тодорхойлно. Кредитийн тэтгэлэг, урамшуулал олгох шийдвэрийг СИТИ Их сургуулийн Ерөнхийлөгч гаргана.