“СИТИ” Их сургуулийн үйл ажиллагааг хэвийн, тогтвортой явуулах нөхцөлийг бүрэн дүүрэн хангах зорилготой дараах зохион байгуулалтын бүтцийн нэгж ажиллаж байна. Үүнд:
1/ Захиргаа, хүний нөөцийн газар (Хууль, эрх зүй, дотоод хяналтын алба, Аж ахуй, үйлчилгээний албатай)
Тус газар нь байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, стратеги төлөвлөгөөний зорилтод нийцүүлэн бүрэлдэхүүн сургууль, тэнхим, бусад бүтцийн нэгжийн өдөр тутмын, хэвийн, тогтвортой үйл ажиллагааг хангах, ажлын уялдаа холбоог сайжруулах, мэргэшсэн, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, дотоод үйл ажиллагаатай холбоотой, журам, дүрэм, зааврыг боловсруулан батлуулж мөрдүүлэх, биелэлтэд нь хяналт тавьж ажилладаг.
2/ Инновац, бизнес хөгжлийн газар
Инновац, бизнес хөгжлийн газар нь сургуулийн алсын хараа, эрхэм зорилго, стратегид нийцүүлэн сургуулийн зорилго, зорилтын хүрээнд байгууллагын бизнес хөгжлийн бодлогыг боловсруулж, зохих журмын дагуу батлуулан, хэрэгжилтийг зохион байгуулах үндсэн чиг үүргийг хариуцдаг.
3/ Маркетингийн газар
Тус газар нь “СИТИ” Их сургуулийн Маркетингийн жилийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнг тайлагнах, сургуулийн брэндингийн үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй.
4/ Багшийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газар
Байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, стратеги төлөвлөгөөний зорилтод нийцүүлэн сургуулийн багш, ажилчдыг ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих, мэдлэг, арга зүй, ур чадвар, боловсролыг нь дээшлүүлэх, шинэ мэдлэг, мэдээлэл олж авахад тусалж, багшийг дэмжих тогтолцоо, бүтцийг бий болгох зорилготой.
5/ Сургалтын бодлого, зохицуулалтын газар
Сургалтын бодлого, зохицуулалтын газар нь сургуулийн алсын хараа, эрхэм зорилго, стратеги төлөвлөгөөний зорилтод нийцүүлэн сургалтын ажлыг стандарт, төлөвлөгөө, технологийн дагуу явуулахад хяналт тавих, багш нарыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, тэдний ажлыг үнэлж дүгнэх, зөвлөн туслах, бүрэлдэхүүн сургуулиудын удирдлагыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах үндсэн чиг үүрэгтэй юм.
6/ Ахисан түвшний сургалтын алба
Тус алба нь магистр, докторын сургалтын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, магистр, докторын зэрэг хамгаалах Зөвлөлийг байгуулах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулж, зэрэг хамгаалалтад хяналт тавин, удирдлагаар хангах чиг үүрэгтэй болно.
7/ Номын сангийн алба
Номын сангийн алба нь номын сангийн үйлчилгээг өндөр түвшинд зохион байгуулах, ашиглалтыг сайжруулах, номын сангийн фондыг баяжуулах ажлыг зохион байгуулах зэрэг ажлыг хариуцан ажилладаг.
8/ Санхүүгийн алба
Байгууллагын нягтлан бодох бүртгэлийг олон улсын бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд үнэн зөв хөтлөн явуулж тайлан, балансыг хугацаанд нь гаргаж, холбогдох байгууллагуудад тогтоосон хугацаанд хүргүүлж ажилладаг.
9/ Гадаад харилцааны алба
Сургуулийн алсын хараа, эрхэм зорилго, стратеги төлөвлөгөөний зорилтод нийцүүлэн гадаад харилцааг хөгжүүлэх, гадаадын их, дээд сургууль, дипломат төлөөлөгчийн газар, боловсролын байгууллагатай хамтын ажиллагаа тогтоон хөгжүүлэх, байгууллагын үйл ажиллагааг олон улсын түвшинд таниулж ажилладаг. Мөн алба нь сургуулийн гадаад харилцааг хөгжүүлэх төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг зохион байгуулж, гадаадын сургалтын байгууллагуудтай хамтран гадаад харилцааны судалгаа, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг үндсэн чиг үүрэгтэй.