Цахим өөрчлөлт /Digital move/ төсөл Монгол, Вьетнамын их дээд сургуулиудад сургах болон сурах шинэлэг арга барил нэвтрүүлж, бизнесийн салбартай идэвхитэй хамтран ажиллах замаар цахим өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилготой. Төсөл цахим өөрчлөлтийг байгууллага, сургалтын үйл ажиллагаа, хувь хүн, олон нийт гэсэн 4 түвшинд 2023-2026 оны 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм. Байгууллагын түвшинд уг төсөл уян ур чадвар, орчин үеийн их сургуулийн үйлчилгээг хөгжүүлэхэд бэлэн байх... зэрэг байгууллагын шинэчлэлийг дэмжих зорилготой. Сургалтын үйл ажиллагааны түвшинд их дээд сургуулиудад цахим боловсролыг дэмжих тусгай тэнхим байгуулж, багш нарт цахимаар сургах болон сурах үйл ажиллагааг дэмжих замаар тусална. Хувь хүмүүсийн түвшинд ажилтан, оюутан, насан туршийн суралцагчид (хувийн хэвшил, иргэний нийгэм гэх мэт) бүх хүнд нээлттэй сургалтын шинэ аргаар цахим уян чадварыг хөгжүүлэх замаар цахим ялгааг арилгана.Түүнчлэн хөдөө орон нутаг, үндэсний хэмжээнд нийгэмд нөлөөлөх зорилготой бөгөөд нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг өргөн хүрээнд хөгжүүлж, хамтын ажиллагааны туршлагаар дамжуулан мэдээлэл, мэдлэг, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх юм.
Уг төсөл Европын Комиссоос Азийн бүс нутгийг хамарсан цахим өөрчлөлтийг дэмжих дор дурдсан тэргүүлэх чиглэлд анхаарлаа хандуулна: “Цахим технологи, үйлчилгээг сурталчилах нь Азийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжинэ. Төсөл нь цахим боловсролын стратегиар цахим эдийн засаг, цахим холболтыг дэмжих, цахим бичиг үсэг, ур чадварыг дэмжих, хөгжүүлэх замаар Ази дахь цахим ялгааг арилгахад туслах ёстой” гэжээ.
Цахим өөрчлөлтийг тэргүүлэх чиглэл болгож сонгосноор төсөл нь Европын үндсэн бодлого, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудтай (SDG) бүрэн нийцэж байгаа юм. Цахим өөрчлөлт төсөл ЕХ-ны бодлого, “Цахим эринд зохицсон Европ”, ЕХ-ны цахим боловсролын төлөвлөгөө, “чанартай боловсрол” SDG 4, Жендэрийн тэгш байдал” SDG 5 -тай нийцэж байгаа юм.
Түүнчлэн дээд боловсролын байгууллагыг цахимжуулах нь 2030 он гэхэд эмэгтэй, эрэгтэй бүх хүн боломжийн, техник, мэргэжлийн болон үйлчилгээний салбарын боловсролыг тэгш хүртээмжтэй хүртэх гэсэн Нэгдсэн Холбооны Тогтвортой хөгжлийн зорилтын 4.3-т хүрэхэд Вьетнам, Монгол хоёр орны их дээд сургуулиудад туслана.