СИТИ их сургууль тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, олон улсын их, дээд сургуулиуд, төрийн бус байгууллагуудтай өргөн хүрээний хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Тус сургууль судалгаа, сургалтын хөтөлбөр, сайн дурын ажил, боловсролын хүний нөөцийн чадамжийг сайжруулах чиглэлээр олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж байна. Мөн олон улсын байгууллагуудтай хамтран тогтвортой хөгжил, жендэрийн эрх тэгш байдал, байгаль орчны хамгааллын чиглэлээр идэвхтэй оролцож байна.
СИТИ их сургуулийн бүрэлдэхүүн Бизнесийн сургууль нь МҮХАҮТ-тай хамтран “Барилгын үйлдвэрлэлд өргөнөөр ашиглагдаж байгаа бараа, материал, түүхий эдийн зах зээлийн үнийн нөхцөл байдлын судалгаа”-г хийсэн нь 2023 оны улсын төсвийг хэлэлцэхэд ач холбогдлоо өгсөн. Мөн Соёлын яамны захиалгаар Бүх нийтийн соёл боловсролыг өргөн хүрээтэй зохион байгуулах сургалтын хөтөлбөр боловсруулсан.
Манай сургууль Олон улсын хог хаягдлын холбооны гишүүн “Монголын хог хаягдалыг дахин боловсруулах үндэсний холбоо”-той хамтран ажилладаг. Манай Олон улсын соёл судлалын хүрээлэн нь бүх нийтийн соёлын боловсролын үндэсний хөтөлбөр болон Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хууль боловсруулахад оролцож хувь нэмрээ оруулсан.
Манай сургууль Засгийн газраас зохион байгуулсан “Шинэ Хархорум хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт, хот төлөвлөлтийн үзэсгэлэн”-г зохион байгуулах болон ЮНЕСКО, Рио Тинто Монгол ХХК хамтран хэрэгжүүлж буй “Соёлын болон Геологийн өвөөр дамжуулан Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” төслийн хүрээнд хийгдсэн Өмнөговь аймгийн соёлын өвийн нөөц даац, соёлын орон зайд түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж төслийн дизайны зөвлөхөөр ажиллаж байна.
Бид “Дорнод аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндсэн асуудлууд-гарц шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд оролцож бүс нутгийн хөгжлийн гарц шийдлийг хэлэлцүүлсэн.
Бүрэлдэхүүн Хууль зүйн сургууль Монгол Улсын Засгийн Газар, Жендэрийн үндэсний хорооноос зохион байгуулсан “Эрх зүйч” бэлтгэх их дээд сургуулийн сургалтын хөтөлбөр боловсруулах ажилд оролцсон. Бид “Тогтвортой хөгжлийн зорилт-ICE and Success” олон улсын бага хурлыг 8 орны төлөөлөгчдийг оролцуулан Төрийн ордонд амжилттай зохион байгуулсан.
IF-тай sustainability сэтгүүлд хэвлэгдсэн “Green supply chain, green leadership, consumer preferences, sustainability attitudes, and sustainable business advantage: a case of Vietnamese textile industry” эрдэм шинжилгээний өгүүлэл нь тогтвортой хөгжлийг дэмжиж, олон улсын шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулж байна.
Манай хамтран ажилладаг PREVENT Waste Alliance холбоо нь олон улсын түвшинд ахиц дэвшлийн талаар мэдээлэл цуглуулж, бага, дунд орлоготой орнуудын хог хаягдлаас урьдчилан сэргийлэх, цуглуулах, дахин боловсруулах болон хоёрдогч нөөцийн хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажилладаг.
Манай сургууль Олон улсын магадлан итгэмжлэлийн 5 байгууллагаас зохион байгуулсан “Их, дээд сургуулиудын суралцагчдын суралцахуйн үр дүнг үнэлэх нь” олон улсын судалгаанд хамрагдаж өндөр үнэлгээ авсан.
СИТИ их сургуулийн “Протезын лаборатори” нь төрөлхийн дутуу эд эрхтэнтэй болон осол гэмтлийн улмаас тайруулж хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдийн асуудлыг гоо сайхны талаас нь шийдэж байна.
Бид Европын холбооны дээд боловсролын Эрасмус-digital move төслийг 4 улсын 12 их, дээд сургуультай хамтран хэрэгжүүлж, олон улсын туршлагыг судалж байна.
Мөн ХБНГУ-ын “Bai berlin art institute”, Итали улсын “Politechnico de milano” их сургууль, БНХАУ-ын Цинхуа их сургууль, Сингапурын Наняны Технологийн их сургууль, Бүгд Найрамдах Энэтхэг улсын VIT их сургууль зэрэг сургуулиудын туршлагыг судалж үйл ажиллагаагаа хөгжүүлж байна.
Чанартай боловсрол, хариуцлагатай хэрэглээ, үйлдвэрлэл, жендэр тэгш эрхийн хүрээнд хийсэн үндсэн ажлууд:
А. Оюутны сайн дурын ажил:
- Гоо сайхны ухааны болон Хууль зүйн сургууль “Жаргалан эдлэн” ТББ-тай хамтран зохион байгуулсан “Ахмадуудаа халамжилья” аян /2023, 2024/
- Урлагийн сургууль “Бид Туул голынхан” ТББ-тай хамтран Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх, эрэг орчмыг цэвэрлэх сайн дурын ажил.
- Гоо сайхны ухааны сургууль Монголын Сувилахуйн нийгэмлэг ТББ хамтран зохион байгуулдаг сэдэвт өдөрлөгүүд. Энэхүү ажилд сургуулийн эмэгтэй оюутнуудын 70% нь тогтмол оролцдог.
- Хүмүүнлэгийн сургууль “Дулаан гутал” ТББ тай хамтарсан сайн үйлсийн аян.
Б. Судалгааны хөтөлбөр
- Дизайнеруудын холбоо ТББ-тай хамтран “Хувцас үйлдвэрлэл ба зохистой хэрэглээ” сэдэвт судалгаа.
- “Аялал зуучлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг” ТББ-тай хамтран “Зочлох үйлчилгээний чанар хүртээмж, ажилтнуудын харилцаа хандлага” судалгаа.
В. Боловсролын хүний нөөцийн чадамж
- “Монголжингоо” эмэгтэйчүүдийн ТББ-тай хамтран дизайн, гоо сайхан, хүмүүнлэгийн чиглэлээр сурч буй эмэгтэй оюутнуудыг чадавхижуулахад чиглэсэн богино хугацааны хөгжлийн хөтөлбөр /жилд 2 удаа/
- Монголжингоо” эмэгтэйчүүдийн ТББ-тай хамтран Бизнесийн сургуулийн оюутнууд өрхийн аж ахуйг эрхлэн хөтлөх сургалт /жилд 2 удаа/
- “Бид Туул голынхон” ТББ-тай хамтран оюутнуудад Экологийн боловсрол олгох 1 кредитийн сургалт