Магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаарай   

 

СИТИ Их сургуулийн төгсөгч оюутнууд Бээжингийн Барилгын инженер, архитектурын их сургууль (BUCEA)-ийн магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой боллоо. Манай сургууль нь БНХАУ-ын томоохон их сургуулиудын нэг Бээжингийн Барилгын инженер, архитектурын их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. 

Тус сургууль нь 1907 онд үүсгэн байгуулагдсан, 10000 гаруй оюутантай юм. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд манай сургуулийн төгсөгч оюутнуд тус сургуулийн магистрын тэтгэлэгт хөтөлбөрт  хамрагдсанаар  том  боломж,  гарц  нээгдэх  учраас  Та бүхнийг өргөнөөр хамрагдахыг урьж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг “СИТИ” Их сургуулийн Гадаад харилцааны албанд хандаж аваарай.

Утас: 77442244,  И-мэйл хаяг: altantsetseg.tulgaa@citi.edu.mn 

 

1.Анхаарах зүйл:

1/ 35 нас хүрээгүй байх;   

2/ Бакалаврын зэрэг эзэмшсэн байна. Архитектурын магистрт суралцахаар хүсэлт гаргагч нь архитектур, эсвэл архитектуртай холбоотой мэргэжлээр бакалаврын зэрэгтэй байх ёстой. Инженерийн чиглэлээр, эсвэл механик инженерийн чиглэлээр магистрт суралцах хүсэлтэй бол компьютерийн ухаан, автоматжуулалт, электроникс,  эсвэл  электроникийн  чиглэлээр мэргэшсэн бакалаврын зэрэгтэй байх ёстой;  

3/ Магистрын сургалт нь ажлын бүтэн цагийн ачаалалтай байна. Иймээс бүртгүүлж, элссэний дараа дадлага хийх юм уу, байнгын ажил хийхийг хориглоно. Ийм зөрчил илэрвэл сануулга өгөх ба зөрчил арилаагүй тохиолдолд оюутныг үргэлжлүүлэн сургахгүй.  

2. Материал хүлээн авах эцсийн хугацаа:

2021 оны 6-р сарын 30-ны өдөр. (Хугацаа дууссаны дараа хүсэлт хүлээн авахгүй).

3.Бүрдүүлэх материал 

1/ Өргөдөл /аппликейшн/ бөглөх; 

2/ Бакалаврын диплом; 

3/ Дүнгийн хуулбар; 

4/ Суралцах төлөвлөгөө (1000-аас доошгүй үгтэй, англиар бичсэн байх) 

5/ Хоёр тодорхойлолт (албан бланк дээр, гарын үсэг, тамгатай байх); 

6/ Англи хэлний мэдлэгийн сертификат  (IELTS 5.5, эсвэл TOEFL 65); 

7/ Гадаад паспортын эхний хуудас сканердсан байх; 

8/ CV (aнглиар бичсэн байх); 

9/ Эрүүл мэндийн үзлэгийн бичиг;  

10/ Цагдаагийн тодорхойлолт; 

11/ Портофолио; 

4.Суралцах хөтөлбөр

Англи хэл дээр явагдах магистрын хөтөлбөр 
Мэргэжил  Хугацаа  Факултеть 
Архитектор 

 

 

 

 3 жил  

Архитектур, хот төлөвлөлт 
Барилгын инженер  Барилга болон тээврийн инженерчлэл 
Хүрээлэн байгаа орчны инженерчлэл  Баам хүчний инженерчлэл 
Хяналтын шинжлэх ухаан ба инженерчлэл  Цахилгаан ба мэдээллийн инженерчлэл 
Механикийн инженерчлэл  Механик электроникийн болон тээврийн хэрэгслийн инженерчлэл 
Геодези, зураг зүйн шинжлэх ухаан ба технологи  Геоматик ба хотын орон зайн мэдээлэл 

 


5
.Элсэлт ба сонгон шалгаруулалт :

1/ Ирүүлсэн материалыг шалгах: 

Хүсэлт гаргагчийн тухай, боловсролын диплом, сурлагын амжилт, хэлний мэдлэг, суралцах төлөвлөгөө, тодорхойлолтуудыг судална. 

2/ Ярилцлага хийж, үнэлэх:  

Сургууль ирүүлсэн материалуудыг шалгаж үзсэний дараа 7-р сард (ZOOM эсвэл Tencent Meeting) аппликейшнээр оюутны хэлний мэдлэг, суралцах, ойлгох чадварыг үнэлэх видео ярилцлага  зохион байгуулна.  

3/ Ирүүлсэн материал, ярилцлагын дүнг  үндэслэж,  шилдэг  элсэгчийг  шалгаруулна.  

6. Бусад зардал: 

1) Амьдрах өртөг: сард ойролцоогоор 1000-1500 юань (хувийн хэрэглээний түвшинг үндэслэн тооцов).  

2) Эмнэлгийн даатгал: 800 юань (1 жил) 

3)  Виз: 550 юань 

7. Тэтгэлэг:

Сургалтын төлбөр 30000 юань болон байрны төлбөрөөс чөлөөлнө. 

Оюутнууд сургалтын төлбөрөө эхлээд төлөх ёстой бөгөөд семестр бүрийн төгсгөлд 15000 юань буцааж авна. (жил бүр) 

8. Тэтгэлгийн тоо: 

Мэргэжил тус бүрээс 5 хүртэл оюутан