“СИТИ” Их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулиас зохион байгуулсан уралдааны эзэд тодорлоо

“СИТИ” их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулиас ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Англи хэлний ЭЕШ - 2021 сорилго” уралдааныг амжилттай зохион байгууллаа. Уг уралдаанд Улаанбаатар, Булган, Сэлэнгэ, Дорноговь аймгуудын ерөнхий боловсролын сургуулийн 104 хүүхэд оролцсоноос:
I-байрт Сэлэнгэ-Сайхан II сургуулийн сурагч Г.Ангараг;
II-байрт Нийслэлийн 5-р сургуулийн сурагч А.Мөнх-Очир;
III- байрт Нийслэлийн 114-р сургуулийн сурагч З.Пүрэвбаатар нар шалгарч, амжилт үзүүлэв. Байр эзэлсэн сурагчдад өргөмжлөл, мөнгөн шагналыг гардууллаа.
 
Тус уралдааныг ивээн тэтгэсэн “СИТИ” Их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн Гадаад хэлний тэнхимийн Англи хэлний багшийн ангийн 2018 оны төгсөгч Б.Молор-Эрдэнэ, Ц.Учрал, 2019 оны төгсөгч Э.Даариймаа, 2020 оны төгсөгч С.Асемхан нарт талархал илэрхийлье.
Мөн уралдааны үеэр Боловсролын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн Б.Батсүх ЭЕШ-д хэрхэн бэлтгэх, яаж шалгалт өгөх, юуг анхаарах талаар сурагчдад зөвлөгөө өгч, ярилцлага хийсэн нь үр дүнтэй боллоо.