“СИТИ” Их сургуулийн бүрэлдэхүүн Бизнесийн сургуулийн дэргэдэх оюутны "Change makers", "Urban adventure" клубууд бизнесийн байгууллагын соёл, өөрчлөлт, энтрепренёр үйл ажиллагаа, инноваци, технологи, гарааны бизнесийн үйл ажилллагааны онол, практикт суралцах, туршлага судлах, сургалт, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг оюутны чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэхэд ерөнхий зорилгоо чиглүүлжээ.
Клубын үйл ажиллагааг 2021 оны 11 дүгээр сарын 12-нд албан ёсоор эхлүүлж нээлтээ хийн, удирдах зөвлөлийн гишүүдээ сонгон дүрэм, журмаа батлав.
Нээлтийн үеэр Бизнесийн сургуулийн захирал Г. Алтантовч оюутны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах сургуулийн дэргэдэх тус клубуудын үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлж амжилт хүсэн гишүүдэд туг, батламж гардуулан өглөө.
Клубууд зохион байгуулах арга хэмжээгээ тухай бүр зарлах бөгөөд Бизнесийн сургуулийн оюутнуудаас гадна бусад бүрэлдэхүүн сургуулийн оюутнууд гишүүнээр элсэх, үйл ажиллагаанд хамрагдах боломжтой гэдгийг энэ үеэр хэлж байлаа.
Түүнчлэн нээлтийн арга хэмжээний үеэр “Мобиком” корпорцийн маркетингийн албаны дарга Т. Азжаргал зочин илтгэгчээр оролцож оюутан залуустай чөлөөт ярилцлага хийж сонирхосон асуултад хариулт өглөө.
Өөрсдийн бүтээлч хандлага, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх цаашлаад сурах явцадаа мэдлэгээ бататган багаар ажиллах эхлэл тавьж буй оюутнууддаа амжилт хүсье.