УРЛАГ СУДЛАЛЫН ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА

СИТИ Их сургуулийн докторант, БНХАУ-ын Гуанжоугийн Хэрэглээний шинжлэх ухааны Технологийн сургуулийн багш  Төн Жэнжэн /Teng Zhenzhen/ 2024 оны 05 сарын 15-ны өдөр “ӨМНӨД ХЯТАДЫН ГУАНЬЖӨҮ ДЭХ ХӨ ШЯНГУ ДОМГИЙН IP БҮТЭЭХ ДИЗАЙНЫ СУДАЛГАА” сэдэвээр Урлаг судлалын докторын зэрэг хамгааллаа.

ХХ  зуунаас хойш хүмүүсийн амьдралд гарсан өөрчлөлт, ялангуяа тус  зууны дунд үеэс идэвхижсэн хотжилт, интернет, шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийн хурдтай хөгжил, IP дизайны шийдэлүүд нь Хө Шянгу домог дэлхийн зах зээлд соёлын инновацийн шинэ загвар болж хөгжих боломж бүрдүүлсэн гэсэн горилогчийн таамаглал нь судалгааны үр дүнгээр нотлогдсон. Хө Шянгу домгийн түүхэн хөгжлийг “шинэ аман түүх”-ийн үе, “текст”-ийн үе, “үзүүлэн тоглох урлагийн” үе гэсэн гурван түүхэн үед ангилан авч үзэж судласан. Аман соёлоор дамжиж ирсэн домгийн үнэт зүйл хэвлэмэл бичгийн бүтээл болж, улмаар дэлгэцийн урлаг болон хөгжиж байгаа үйл явцыг үечлэн судласан нь шинжлэх ухааны үнэ цэнтэй бөгөөд шинэлэг юм.

            Хө Шянгу домог Хунаны Юнжөү, Фужяний Вупин, Гуандунгийн Зэнчэн гэсэн гурван бүс нутагт голлон төвлөрч байгааг энэ диссертацийн судалгаагаар илрүүлсэн. Хө Шянгу домгийн IP дүрийн шийдлийг гаргаж ирэхийн тулд тус гурван газарт тархсан Хө Шянгутэй холбоотой зохиолуудын агуулга, дүр дүрслэлийн онцлогийг харьцуулан судлаж уг домгийн IP дүрийг шинээр бүтээсэн. VR, AI болон Metaverse технологиудыг хөгжүүлснээр аман соёлын өвийн дижиталчлал нь Гуанжөү дэх Хө Шянгу домгийн IP дизайны ирээдүйн хөгжлийг нээж өгсөн төдийгүй соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиг хандлагыг тодорхойлж байгаагаар практикийн болон эдийн засгийн ач холбогдолтой юм. Эрдэм шинжилгээний удирдагч: Ж.Долгорсүрэн (Ph.D), Профессор., Ж.Сайхан (Ph.D).

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн