Монгол улс өнгөрсөн зуунд үндэсний ижилслийн хувьд ихээхэн өөрчлөлтийг даван туулсан. Нүүдэлчин амьдралын хэв маяг, феодалын болон социализмын үеийн түүх нь Монголчуудыг бурангуй, хоцрогдсон үндэстэн мэтээр төлөөлж байсан бол өдгөө Чингис хааны болон нүүдлийн соёл иргэншлийн өвд суурилсан түүх, соёлоороо бахархах үндэсний ижилслийг бий болгож байна. Энэхүү өөрчлөлт нь ялангуяа Ковид-19 цар тахлын дараах үеийн хоёр том бүтээн байгуулалтаар илэрч байна. Нэгдүгээрт, үндэсний соёлын тэргүүлэх байгууллага болох Чингис хаан үндэсний музейг байгуулсан, хоёрдугаарт, Монгол үндэстэн дэлхийн нүүдэлчдийн болон нүүдлийн соёл иргэншлийн төв болохоо харуулахыг зорьсон Нүүдэлчин дэлхийн соёлын наадмыг зохион байгуулж эхэлсэн болно.
Нүүдэлчин ахуй, өв соёлоо онцлон анхаарч байгаа нь дан ганц Монгол Улс биш юм. Тиймээс өдгөө нүүдэлчдийн өв соёлоо ямар нэгэн хэмжээгээр хадгалж, хамгаалж буй Хятад, Орос, Төв Азийн орнууд зэрэг бусад улс үндэстнүүдтэй харьцуулахад Монгол улс хаана байна вэ? гэсэн асуулт гарч байна. Тиймээс энэхүү форум нь Чингис хаан ба нүүдлийн соёл иргэншил нь Монголын төдийгүй дайн тулаан, уур амьсгалын өөрчлөлт зэрэг өнөөгийн дэлхийн нийтэд тулгамдаж буй асуудлуудад шийдэл олоход чухал ач холбогдолтой гэж үнэлж, цаашлаад Монголын шинэ алсын харааны үндэс суурийг хэлэлцэх талбар болно.
Зохион байгуулагч:
Кембрижийн их сургуулийн Монгол ба Дотоод Ази судлалын төв (MIASU).
Монгол Улсын Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яам
ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн
Чингис Хааны өв соёлын хүрээлэн
Монгол Улсын их сургуулийн Монгол судлалын хүрээлэн
Сити их сургууль
Монголын Уран Зургийн Галерей
Зохион байгуулах хороо:
· Профессор Урад Э.Булаг /Кембрижийн их сургуулийн профессор/
· Профессор Д. Бум-Очир /Монгол Улсын Их Хурлын гишүүн/
· И. Бямбабаатар / Монгол Улсын Их Сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор /
· Ч.Мөнхтуул / ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн захирал, доктор /
· Н.Саруул /Чингис Хааны өв соёлын хүрээлэнгийн захирал, доктор /
Зохицуулагч: ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн (НСИСОУХ)
Форум нь танхимаар болон цахимаар зохион байгуулагдана. Форумтай холбоотой асуудлаар secretariat@unesco-iisnc.com хаягаар холбогдоно уу.
Танхимаар оролцох бүртгэл: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeX65ozvslBoMSmaEdvqG2vXQH4Hi0QKjIheW4SkoOM4e7l6Q/viewform?usp=sf_link
Хаяг: 502 тоот хурлын танхим (5 давхар), Монгол Улсын Их Сургуулийн Номын сан, Улаанбаатар, Монгол
Цахимаар оролцох бүртгэл: https://us06web.zoom.us/j/83281847714?pwd=7HKhrMicqQtHY6YubDHBAeppxXIsym.1
Zoom уулзалтын дугаар: 832 8184 7714
Нэвтрэх нууц үг: 213021
Эхний өдөр: 8 сарын 19-ний Даваа гараг
08:30 - 09:00: Бүртгэл
09:00 – 09:10: Форумын нээлт - уртын дуу, морин хуур
09:10 – 09:30: Урадын Э. Булаг (Кембрижийн их сургууль): Форумын тухай танилцуулга
09: 30 - 09:45: Нээлтийн мэндчилгээ
· Монгол Улсын Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын Сайд Ч. Номин
· Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайт
· Монгол Улсын Ерөнхий сайд асан С. Баяр
Үндсэн илтгэл
09:45 - 10:30: Тимоти Мэй (Норт Жиоржиагийн Их сургууль)
Нүүдлийн соёл иргэншил ба цэргийн инноваци
Ойролцоогоор 2000 жилийн турш (МЭӨ 500-аас МЭ 1500 он хүртэл) нүүдэлчин морьт харваачид түүхэн дэх зонхилох дайчид байсаар ирсэн. Гэвч галт зэвсэг бий болж хэрэглэгдэх болсон орчин цаг үед Төв Евразийн тал хээрийн нүүдэлчдийн цэргийн давуу байдал XVIII зууны сүүл үе хүртэл суларч улмаар суурин соёл иргэншил зонхилох болсон байна. Үүнээс улбаалан тал нутгийн дайн байлдаан төдийгүй тэдний хоёр мянган жилийн ололт амжилт, түүнд нөлөөлсөн олон тооны морин харваачид, тэдний шилжилт хөдөлгөөн, Парфийн харваа (Parthian shot), ухран давшлах, бүслэх гэх мэт дайны тактикууд улиран үгүй болсон хэмээн үздэг. Түүхэн баримтаас эдгээр тулааны арга барилууд олон зууны туршид хувирч өөрчлөгдөлгүй шалгарч үлдсэн гэдэг ерөнхий ойлголтыг авч болох хэдий ч орчин үеийн түүхчид болон судлаачид ихэвчлэн нүүдэлчдийн нийгмээс үүдэлтэй зэвсэгт хүчний ололт амжилтын ач холбогдлыг орхигдуулах мөн үгүйсгэх явдал байдаг. Эдгээр ололт амжилт зөвхөн зэр зэвсэг, хуяг дуулгаар зогсохгүй тулааны тактик, стратеги, цэргийн бүрэлдэхүүн цаашлаад төрийн байгуулалтын тодорхой нэгжүүдэд илэрдэг. Хэдийгээр XXI зууны тулааны талбарт морин харваачдын ач холбогдол байхгүй ч тал нутгийн дайтах урлагийн мэдлэг, мэдээллийг орчин үеийн зэвсэгт хүчний хэрэглээнд авч үзэх хэрэгтэй байна.
10:30 - 10:45: Цайны завсарлага
Панел 1: Нүүдэлчдийн төрт ёсны уламжлал ба өнөөгийн хамаарал
Чиглүүлэгч: Урадын Э. Булаг
10:45 - 11:30: Дэвид Снит (Кембрижийн их сургууль):
Монголын социализмын өмнөх болон дараах үеийн эрх баригч элитүүдийн өмчийн дэглэмийг судлах нь: Аристократ ба неолиберал олигархуудын харьцуулсан жишээн дээр
ХХ зуунд Монгол Улс хувьсгалт өөрчлөлтийн хоёр үе шатыг туулсан байдаг. Нэгдүгээрт, буддын шашны язгууртнуудыг түлхэн унагаж Зөвлөлт маягийн модернист үндэстэн улсыг байгуулж, дараагаар нь социалист төр нуран неолиберал зах зээлийн эдийн засаг болон парламентын засаглалд шилжжээ. Энэхүү илтгэлд хувьсгалаас өмнөх үеийн Боржигин овогтны элит ноёрхлын үе дэх үзэл суртлын болон эд хөрөнгийн байдлыг Монголын өнөөгийн “олигархи” улс төрийн дэглэмтэй харьцуулсан юм. Ялангуяа социализмын өмнөх болон дараах үеийн улс төрийн эдийн засаг дахь өмчийн дэглэмийг судалж, нөөц баялаг, үйл ажиллагаа, хүмүүстэй холбогдох элитүүдийн эрхийн мөн чанарыг судлав.
11:30 - 12:15: Л. Мөнх-Эрдэнэ (Монгол Улсын Их Сургууль)
Төрийн нүүдэлчин үүсэл: Хүнээс ангид тээврийн хэрэгсэл хийгээд цэргийн байгуулалт
Эл өгүүлэл төрийн үүсэл гарлын тухай зонхилох онолыг үлгэр домог хэмээн үгүйсгэн, төрийн үүслийн тухай байлдан дагуулалтын онолыг сэргээн, түүнийг хүнээс ангид тээврийн хэрэгсэл хэмээх ойлголтоор сайжруулах замаар нүүдэлчид төр улсыг үүсгэн байгуулсан гэсэн санааг дэвшүүлж байгаа болно. Эл учир, тус өгүүлэл төр улс, соёл иргэншлийн эхэнд нүүдлийн байгууллыг, хүн төрөлхтний түүхийн төвд Евроазийн тал нутгийг тавьж байгаа болно.
12:15 - 13:30: Үдийн хоол
Panel 2: Нүүдлийн соёл иргэншлээс хэн айдаг вэ?
Чиглүүлэгч: Дэвид Снийт
13:30 - 14:15: И. Бямбабаатар, Ц.Төрбат (Монгол Улсын Их Сургууль)
ЮНЕСКО-ийн Нүүдлийн соёл иргэншлийг дэмжих хандлага: Монголын хэтийн төлөв
Энэхүү илтгэл нь Монгол Улс уламжлалт соёл, соёлын өвөө хамгаалах, сэргээхийн тулд ЮНЕСКО-ийн гишүүнчлэлээ хэрхэн амжилттай ашиглаж, тогтсон улс төрийн хэлэлцүүлэг, өгүүлэмжийг хэрхэн үр дүнтэйгээр даван туулсан талаар өгүүлэх болно. Монгол Улс үндэсний соёлоо сурталчлах, дотоодын улс төрийн дарамт шахалтыг намжаах, олон улсын хэмжээнд дуу хоолойгоо нэмэгдүүлэхийн тулд ЮНЕСКО-ийн гишүүнээр элсэж, ЮНЕСКО-ийн конвенциудад нэгдсэн орох болсон. Монгол Улс 1964 онд ЮНЕСКО-ийн гишүүн улс болсноос хойш 1968 онд насанд хүрэгчид бүх нийтээрээ бичиг үсгийн боловсрол эзэмшиж, 1976-2010 онуудад “Төв Азийн соёл иргэншлүүдийн түүх” зургаан ботийг хэвлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулж, ЮНЕСКО-ийн “Торгоны зам” хөтөлбөрт хамрагдсан. Эдгээр идэвхтэй оролцоо нь мөн 1989 болон 1998 онуудад Монгол Улс болон Төв Азийн орнуудад ЮНЕСКО-ийн төлөөлөгчийн газар, хэд хэдэн харьяа судалгааны хүрээлэн, төвүүдийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. 2023 онд “ЮНЕСКО-гийн Нүүдлийн соёл иргэншлийн түүх” зургаан боть цуврал ном хэвлүүлэхээр Монгол Улсаас санал болгосон тогтоолыг ЮНЕСКО баталсан. Гадаад, дотоод бодлогын өөрчлөлттэй уялдсан эдгээр санаачилга, төслүүд Монголын нийгэм, тэр дундаа эрдэмтэн судлаачид, улстөрчдөд ихээхэн нөлөөлсөн.
14:15 - 15:00: Томас Вайт (Лондоны эзэн хааны коллеж)
Хятадын Тэмээн нутаг: Бэлчээрийн мал аж ахуйг соёлын өв болгох нь
БНХАУ сүүлийн арваад жил талхлагдсан бэлчээр нутгийг нөхөн сэргээх талаар бодлого хэрэгжүүлж байна. Үүнд, үндэсний цөөнхийн малчдыг бэлчээр талхлалтад буруутгаж, бэлчээрийн бүсээс нүүлгэн шилжүүлэх, малын тоо толгойг хянах, хязгаарлах бодлого хэрэгжиж байгаа билээ. Энэхүү өгүүлэлд Өвөр Монголын баруун бүсэд орших Алшаагийн монголчууд уг бодлогыг хэрхэн эсэргүүцэж, түүндээ тэмээний аж ахуйг хамгаалахын тулд орон нутгийн өв соёлыг хамгаалах тухай яриа өрнүүлэх болсоныг тайлбарлах болно. Тиймээс Хятад улсын эдийн засаг, үндэстэн байгуулалтын тэргүүлэх чиглэлийн дагуу бэлчээрийн мал аж ахуйг монгол үндэстнээс салгахаас өөр арга хэмжээ авах шаардлагатай болсон. Иймд бэлчээрийн мал аж ахуйг өв болгон дахин төсөөлөх нь улс төрийн тодорхой нөхцөл байдлаас шалтгаалдаг гэж үзэж байна.
15:00 - 15:45: Кэрол Феррет (Францын үндэсний Судалгааны Төв)
Казахуудын нүүдэлчдийн соёл, өвийн тодорхой бус байдал
Казахстан Улс нь 1991 онд тусгаар тогтнолоо сэргээж, нүүдэлчдийн өв соёлоо үндэсний бахархал, өвөрмөц байдлын үндэс болгосон юм. Гэсэн хэдий ч нүүдэлчдийн талаарх сөрөг хэвшмэл ойлголтууд хэвээр үлдэж, бэлчээрийн мал аж ахуй болоод орчин үежилтийг хослуулахад бэрхшээл тулгарсаар байна. Орос болон Казахстан нь XIX болоод XX зууны үед дээрх асуудал дээр хоёрдмол байр суурьтай байсныг эргэн санах хэрэгтэй. 1930-аад онд Казахуудыг албадан суурьшуулах, нэгдэлжүүлэх бодлогын үр дүнд нийт хүн амын гуравны нэг нь өлсгөлөнд нэрвэгдсэн үр дагавар гарч байсан. Тусгаар тогтносны дараа гэр, морь гэх мэт зарим туслах бэлгэдлүүд дээр төвлөрсөн нүүдлийн соёлыг чухалчлах болсон. Тухайлбал, Киргиз, Казахстан улсууд “нүүдэлчдийн тоглоом” хэмээн буруу тайлбарласан Төв Азийн морин дээрээс ямаа булаалдах тоглоомыг өөрийн болгохоор өрсөлддөг. Гэвч энэхүү нүүдлийн соёлын чухалчлал нь номадизмын үндсэн шинж чанар нүүдэл, суудал, нүүдэлчдийн бодит зан үйлийг үл тоомсорлож, номадизмыг түүхийн өнгөрсөн үе рүү шилжүүлдэг. Гэсэн хэдий ч зүүн өмнөд Казахстанд хийсэн этнографийн хээрийн судалгаан дээр үндэслэн үзвэл нүүдлийн мал аж ахуй өнөөдрийг хүртэл амь бөхтэй оршин тогтносоор байгаа юм.
15:45 - 18:00 Илтгэгчид Чингис хааны үндэсний музейд зочилж, “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн үзнэ.
18:30 - 20:00: Хүлээн авалт (Новотел зочид буудлын нэгдүгээр давхар)
Хоёр дахь өдөр: 2024 оны 8 сарын 20-ны Мягмар гараг
08:30 - 09:00: Цайны завсарлага
Панел 3: Нүүдэлчдийн наадам: Өрсөлдөөн ба хамтын ажиллагаа
Чиглүүлэгч: Тимоти Мэй
09:00 - 09:35: Тынчтыкбек Чороев (Киргизийн Үндэсний Их сургууль)
Киргиз Улс нүүдэлчдийн ертөнцийн төв болох нь: Аялал жуулчлал ба “Дэлхийн нүүдэлчдийн наадам”
Киргизүүд нь бүхий л түүхэн цаг үеэс өнөөдрийг хүртэл нүүдэлчдийн спорт, тоглоом наадгай, уламжлалыг тээж, хадгалсаар ирсэн Төв ба Дотоод Азийн ард түмний нэг юм. Түрэгийн руни бичээс болох Махмуд Кашгари Барсканигийн “Diwanu Lugati t-Turk”, Киргизийн “Манас” туульсаас нүүдэлчдийн спорт, тоглоом наадгайтай холбоотой арвин их түүх, угсаатны зүйн баримтыг харж болдог. Манас туулийн “Көкөтөй хааны дурсгалд зориулсан наадам” гэх хэсэгт Киргизүүд нь төв, дотоод, зүүн Азийн өстөн дайснаа ч нүүдэлчдийн наадамд урин оролцуулж, нүүдэлчдийн “олимп”-ыг зохион байгуулдаг байсан тухайг гардаг. 1854 оны “Ордо” наадмын үед болсон наадамчдын зөрчилдөөн, маргалдаан нь 1850-иад оны үед өрнөсөн Киргизийн Бугу, Сарыбагыш овог хоорондын дайны шалтгаан болсон сонирхолтой түүх ч бий. Гэсэн хэдий ч нүүдэлчдийн наадам нь овог аймаг, үндэстэн хоорондын энх тайвныг бататгах дипломат үйл хэргийн нэг хэсэгт тооцогддог байсныг дурдах хэрэгтэй. Уг наадам нь их хуралдай, найр наадам, баяр ёслол болоод бусад нийгмийн үйл хэргийн чухал хэргийн нэг болж байлаа.
Киргизүүд коммунист (1918–1991) дэглэмийн үед ч үндэсний спортоо хадгалсаар ирсэн. Улсын наадам нь Колхоз, Совхоз малчид болоод бусад ажилчин ангийн улирлын чанартай баяр наадмын нэг хэсэг болж байв. XXI зууны хоёр дугаар арван жилд Киргиз Улс нь тусгаар тогтносон, бүгд найрамдах улсын хувьд “Дэлхийн нүүдэлчдийн наадам” хэмээх олимпын хэв маягтай спорт, угсаатан зүйн арга хэмжээг зохион байгуулах бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Бүгд Найрамдах Киргиз улс тус наадмыг гурван удаа (2014, 2016, 2018) зохион байгуулж, Турк (Изник, 2022 оны 9-р сарын 29-өөс 10-р сарын 2) болон Казахстанд (Астана, 2024 оны 9-р сарын 8-14) шилжүүлсэн. Бүгд Найрамдах Киргиз Улс Дэлхийн нүүдэлчдийн VI наадмыг зохион байгуулна гэж найдаж байна. Спортын арга хэмжээнүүд нь Киргизийн аялал жуулчлалыг нүүдэлчдийн сэдэвт улирлын чанартай аялал жуулчлалын салбар болгон өөрчлөхөд тусалсан. Киргизийн бараг бүх Альпийн хэв маягийн өндөр уулархаг хөндийд цахилгаан эрчим хүч болон бусад тохь тух бүхий орчин үеийн гэр хотхонууд байгуулж, зуны улиралд гадаад, дотоодын жуулчдыг хүлээн авах боломжтой болсон. Цаашлаад өвлийн аялал жуулчлалын шинэ салбарыг Киргизийн уулсаас гаралтай гэсэн үлгэр домогт тулгуурлан, Төв Азийн Бүгд Найрамдах Улс Нүүдэлчдийн ертөнцийн орчин үеийн аялал жуулчлалын төвүүдийн нэг болон хөгжиж байна.
09:35 - 10:10: Азамат Максудунов (Киргиз-Туркийн Манас их сургууль)
“Дэлхийн нүүдэлчдийн наадам” нь эдийн засаг, нийгэм, соёлын асуудлыг хамарсан том арга хэмжээ болох нь
Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэх мэт олон төрлийн үйл ажиллагааг хамруулсан томоохон арга хэмжээ нь олон нийтийн анхаарлыг татдаг, олон улсад ач холбогдолтой байдаг. Ийм шинж чанартай үйл явдлууд нь тухайн бүс нутагт эдийн засаг, соёл, нийгэмд эерэг эсвэл сөрөг нөлөө үзүүлдэг. “Дэлхийн нүүдэлчдийн наадам” нь томоохон хэмжээний арга хэмжээний хувьд зохион байгуулагч орнуудад янз бүрийн нөлөө үзүүлсэн. Энэхүү танилцуулгад би “Дэлхийн нүүдэлчдийн наадам”-ыг Киргиз улсад зохион байгуулах нь эдийн засаг, нийгэм соёлын зарим нөлөөллийн талаар ярих болно. Тодруулбал, тус улсыг аялал жуулчлалын бүс болгон сурталчлах, үндэсний брэнд болгоход “Дэлхийн нүүдэлчдийн наадам”-ын гүйцэтгэх үүрэг, нүүдэлчдийн соёлыг хадгалан хамгаалах, хөгжүүлэхэд ямар үүрэг гүйцэтгэж байгаа талаар дэлгэрэнгүй өгүүлнэ. Киргиз Улс нь уг арга хэмжээг нийт 3 удаа зохион байгуулсан бөгөөд 2014 онд анх удаа зохион байгуулж байжээ. Киргиз Улс нь уг наадмыг санаачлагчийн хувьд Киргизийн туршлагаас хуваалцах нь чухал юм. Угсаатны спорт, тоглоом наадгайг шинэ түвшинд гарган ирж буй уг арга хэмжээ нь Киргиз Улсын эдийн засаг, нийгэм, соёлд эерэг нөлөө үзүүлсэн. Цаашлаад нүүдэлчдийн соёлын үнэт зүйлсийг сэргээж, дэлхий дахинд сурталчлахад чухал нөлөө үзүүлсэн юм.
10:10 - 10:45: Д. Бум-Очир (Монгол Улсын Их Хурлын гишүүн), Э. Мөнх-Учрал (Монгол Улсын Их Сургууль)
Үндэсний брэндинг ба Монгол үндэстний зан чанарын түүхэн замнал
Энэхүү өгүүлэлд Монгол Улсад үндэсний үнэт зүйл гэх ойлголт сүүлийн үед бий болсонтой холбоотой асуудлыг судалж, Монголын Үндэсний Брэндийн Зөвлөл (МҮБЗ)-ийн Монгол үндэстний болон хувь хүний зан чанарын түүхэн ач холбогдлыг судлахад чиглэсэн хүчин чармайлтыг онцлон авч үзсэн болно. Өгүүллийн эхний хэсэгт үйл ажиллагаа нь зогсоод удаагүй байгаа 2017 онд тухайн үеийн Ерөнхий сайдын удирдлага дор байгуулагдсан МҮБЗ-ийн тухай товч танилцуулгыг хүргэх бол хоёрдугаар хэсэгт үндэсний үнэт зүйл мөн үндэсний нэгдмэл үнэт зүйл гэсэн ойлголтын үүсэл хөгжлийн талаар авч үзнэ. Гуравдугаар хэсэгт тус өгүүллийн зохиогчдын хийсэн “Монгол хүний эрхэм чанар, зан суртахууны сурвалжийн судалгаа” хэмээх МҮБЗ-ийн судалгааны төслийн гол үр дүнг танилцуулна. Төгсгөлд нь XX зууны дунд үе болон дэлхийн II дайны үед Америк, Японы антропологи, сэтгэл судлалын салбарт дайнтай холбоотойгоор дэлгэрсэн Үндэстний зан чанарын судалгаа өнөө үед Монголд үндэсний брэндингийг бүтээх бодлогын хүрээнд хэрхэн хөгжиж буй талаар өгүүлэх болно.
10:45 - 11:00: Цайны завсарлага
Панел 4: Монгол улсын хөгжилд нүүдлийн соёлын нөлөө
Чиглүүлэгч: Д. Бум-Очир
11:00 - 11:40: Ж. Тэмүүжин (Сити их сургууль), Ж. Долгорсүрэн (Сити их сургууль),
Э. Золжаргал (Кембрижийн их сургууль)
Тал нутаг хэр цэвэрхэн бэ? Уламжлалт соёлоос эхлээд хог хаягдлыг ашиглах өнөөгийн нөхцөл байдал болоод орчин үеийн технологийн шийдэл
Эрс тэс уур амьсгалтай дөрвөн улирал ээлжилдэг, хөрсний нимгэн давхаргатай өргөн уудам нутагт бэлчээрийн мал аж ахуй эрхэлж амьд үлдэх, тэсэж гарах шаардлага нь байгалийн жам ёсыг хүндэтгэж, байгаль экологид ээлтэй аж төрөх нийгэм, соёлыг бүтээн уламжилж ирсэн нь өнөөгийн хөгжлийн суурь үндэс болсон. Таван хошуу мал гаршуулах үйл явц, байгаль дэлхийгээ судлах, хайрлан хамгаалах, сүсэг бишрэл, хорио цээр, энгийн хялбархан аж төрөх ёс, цэвэр цэмцгэр, байгальд ээлтэй соёл иргэншлийг бүтээсэн. Харин хотжилт, үйлдвэржилт өргөжихийн хэрээр хог хаягдал ихсэж, хогийн цэгүүд бий болов. Тухайлбал, Улаанбаатар хотын гэр хороололд 210 мянган өрх амьдарч, 800 гаруй мянган тонн нүүрсийг түлш болгон ашиглаж байна. Улаанбаатар хотын цахилгаан станцууд жилд 5-6 сая тонн орчим нүүрс түлдэг бөгөөд үүнээс 500-600 гаруй мянган тонн нүүрсний шаталтын дайвар бүтээгдэхүүн ялгардаг. Энэхүү хамтарсан илтгэлээр бид Монголын хог хаягдлын салбар, менежментийг олон талаас нь авч хэлэлцэх болно. Жишээлбэл, байгальд ээлтэй соёлыг дээдлэх уламжлалт мэдлэг, төвлөрсөн хогийн цэгийг зохион байгуулах өнөөгийн нөхцөл байдал, мөн хаягдал үнснээс эрчим хүч үйлдвэрлэх технологийн шийдлүүд зэрэг өргөн хүрээний сэдвүүд багтана. Бид эхлээд монголчуудын тал нутаг, гэр орноо цэвэр ариун байлгах соёл, түүхийн талаар хэлэлцэх болно. Мөн илтгэлийн хоёр дахь хэсэгт, Улаанчулуутын хогийн цэг дээрх эдийн засгийн, хүрээлэн буй орчны мөн хүн, нийгмийн асуудлуудыг зарим жишээгээр тодруулсан этнографийн ажиглалтуудыг толилуулах болно. Үүнээс гадна, бид цахилгаан шүүлтүүрийн үнс болон үнсэн сангийн үнсийг бетон, геополимер, шилэн керамикийн үйлдвэрлэлд ашиглах боломжийн талаар дурдах болно. Нүүрсийг түлш болгон ашигладаг дулааны цахилгаан станцаас хаягдал үнс их хэмжээгээр гардаг нь байгаль орчин, ард иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учруулдаг. Иймд үнсийг байгальд ээлтэй аргаар боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судлах нь улс орны тогтвортой хөгжлийн бодлогод нийцсэн зайлшгүй ажил юм.
11:40 - 12:20: Элизабет Фокс (Кембрижийн их сургууль), С. Энхбат (Кембрижийн их сургууль)
Монгол махны стандартыг танилцуулах нь: Дэлхийн мах үйлдвэрлэлийн асуудлыг шийдвэрлэх нүүдэлчдийн шийдэл буюу Монгол Улс мах үйлдвэрлэлийн талаар дэлхийд юу зааж чадах вэ?
Дэлхий даяар махны эрэлт нэмэгдэхийн хэрээр аж үйлдвэржсэн мах үйлдвэрлэлийн системд амьтдыг хэрхэн үржүүлж, ашиглаж буйд санаа зовних болсон. Ёс зүй, тогтвортой байдал, эрүүл мэнд, цаг уурын нөлөөллийн асуултууд нь махыг ихээхэн чухал бүтээгдэхүүн болгодог боловч хоёрдмол утгатай хүнсний бүтээгдэхүүн болгодог. Энэхүү илтгэлд хэзээд нэгэн төрлийн амттай байдаг дэлхийн мах үйлдвэрлэлийн асуудалд Монгол улс юу санал болгож болох талаар өгүүлнэ. Монгол дахь махны бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон улсын стандартад нийцүүлэхийг эрэлхийлэхийн оронд Монгол Улс дэлхийд ёс зүйтэй, тогтвортой мах үйлдвэрлэлийн стандартыг бий болгож, түүгээр тэргүүлэх боломжтой гэсэн саналыг дэвшүүлж байна. Энэхүү төсөөллөөр Монголын махны стандарт нь дотоодын төдийгүй олон улсын мах үйлдвэрлэгчдийн хүсэн хүлээдэг гэрчилгээ болох болно. Монголын бэлчээрийн мал аж ахуйн арвин туршлагад тулгуурлан бидний илтгэл Монгол Улсын махны стандарт гэж юу болохыг тоймлон харуулна.
12:20 - 13:00: Эрик Трифт (Виннипегийн их сургууль), Д. Мөнхтамир (НСИСОУХ),
С. Мижид (НСИСОУХ)
“Нүүдэл ээлтэй” ноолуурыг тодорхойлох нь: Ноолууран бүтээгдэхүүний сүлжээн дэх соёлын тогтвортой байдал
Уламжлалт ноолууран хувцасны маркетинг нь тансаг байдал, дур булаам байдлыг онцлон тэмдэглэдэг байсан бол дэлхийн загварын хандлага одоо тогтвортой байдлыг улам бүр өөрсдийн брэндийн чухал элемент болгон үзэх болжээ. Олон улсын буяны байгууллага, хөгжлийн байгууллагуудтай хамтран эсвэл өөрсдийн нийгмийн хариуцлагын хүрээнд загвар зохион бүтээгчид болон жижиглэн худалдаачид өөрсдийн хувцсаа "тогтвортой ноолуур" гэж баталгаажуулж, зах зээлд гаргахыг оролдох болсон. Ноолуур үйлдвэрлэдэг малчид ч мөн энэхүү үйл явцаар дамжуулан өөрийгөө таниулж, өөрийгөө сайжруулах горимд оролцох хүсэлтэй гэдгээрээ онцлогтой. Монголын малчдын тогтвортой брэндинг болон шошго зэрэг санаачилгыг хэрхэн ойлгож, удирдан чиглүүлэх арга замыг судалсан угсаатны зүйн судалгаагаар бид “тогтвортой ноолуур” хэмээх ойлголт нь бэлчээрийн мал аж ахуйн улс төрийн эдийн засагт нарийн, техникийн ойлголтыг авчирдаг болохыг олж мэдсэн. Нүүдлийн мал аж ахуйн соёлын өв, өвөрмөц байдлыг хамгаалах талаар ихэвчлэн илэрхийлдэг малчдын өөрсдийнх нь улс төрийн санаа зовоосон асуудлыг “соёлын тогтвортой байдал” гэдэг ойлголтоор дамжуулан олон улсын брэнд болгох нь илүү дээр байж болох юм.
13:00 - 14:00: Үдийн хоол
Панел 5: Номадизм соёл урлагт дүрслэгдэх нь: Үзэсгэлэн болон хэлэлцүүлэг
Чиглүүлэгч: Д. Бум-Очир
14:00 - 15:30: Ц. Уранчимэг (Индианагийн их сургууль), Б. Цэцэнцолмон (Монгол улсын их сургууль), Т. Энхболд (уран бүтээлч), Л. Мөнхцэцэг (уран бүтээлч), Б. Эрдэнэбат (хөгжмийн продюсер)
Хэлэлцүүлэг: Орчин үеийн Монголын урлагт нүүдэлчдийн дүрслэлд тулгарч буй асуудлууд
Монголын эзэнт гүрэн, нүүдэлчдийн мал аж ахуйн өв уламжлалаас сэдэвлэсэн уламжлалт дүрслэл, урлагийн илэрхийлэл Монголын орчин үеийн урлагийн бүтээлд ихээхэн нөлөөлсөн байдаг. Сүүлийн жилүүдэд хотжилт хурдацтай нэмэгдэж, Монголын орчин үеийн урлагт өрнөдийн урлагийн нөлөө ихээр нэвтэрч буй нь дэлхийн соёлын олон янз бүхий үзэл санаануудыг Монголын урлаг, дуу хөгжимд тусгах болжээ. Хэдий төрийн дэмжлэгтэйгээр нүүдэлчдийн соёлыг Монголын үндэсний соёлын суурь хэмээн үздэг үзэл санаа давамгайлсан хэвээр байгаа ч өнөө үеийн уран бүтээлчид энэ мэт үзэл суртал, институцийн хэв маяг, нийгмийн нормд баригдахаас илүүтэй өөрийн хувь хүний өвөрмөц онцлогоо илэрхийлэхийг илүүд үзэх болсон байна. Энэхүү хэлэлцүүлгээр бид дүрслэх болон хөгжмийн урлаг дахь бүтээлүүдийг танилцуулж, Т.Энхболд, Л.Мөнхцэцэг зэрэг туршлагатай, залуу уран бүтээлчид болон хөгжмийн продюсер Б.Эрдэнэбатын бүтээлээр дамжуулан орчин үеийн дүрслэх урлаг болон хөгжим дахь Нүүдэлчдийн уран сайхны илэрхийллийн талаар хэлэлцэх болно.
15:30 – 16:45:
Дугуй ширээний хэлэлцүүлэг: Номадизм ба үүний геополитикийн ач холбогдол
Чиглүүлэгч: Урадын Э. Булаг
Тимоти Мэй, Дэвид Снит, Л. Мөнх-Эрдэнэ, Д. Бум-Очир, Тынчтыкбек Чороев, И. Бямбабаатар, Кэрол Феррэт, Эрик Трифт, Томас Вайт, Ц.Уранчимэг, Элизабет Фокс
16:45 - 18:15: “Нүүдэлчдийн урлаг” үзэсгэлэн (Цүлтэмийн Уранчимэгийн дэглэлт; Монгол Уран Зургийн Галерей; 08 дугаар сарын 19-21)
18:30 - 20:00: Илтгэгчдэд зориулсан оройн зоог (Асиана ресторан, Цэнтрал Таур 3 давхарт)