“СИТИ” Их сургууль Франц улсын Ницца хотын Côte d'Azur-ийн их сургуультай хамтран “Эрасмус” олон улсын оюутан солилцооны төслийг 2024-2027 онд хэрэгжүүлж эхэллээ.
2024-2025 оны хичээлийн жилийн II улиралд Côte d'Azur-ийн их сургуульд 5 сар суралцах хүсэлтэй, бакалавр, магистры 2 оюутан шалгаруулна. Хамрагдах хүсэлтэй оюутнууд дараах материалыг бүрдүүлж, 2024 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн дотор Гадаад Харилцааны Албанд өгнө үү.
Жич: Хугацаа хэтрүүлсэн материалыг хүлээн авахгүй.
Бүрдүүлэх материал:
- CV;
- Өргөдөл;
- Дүнгийн хуулбар;
- Хамгийн сүүлд авсан дипломын хуулбар;
- Гадаад хэлний түвшний гэрчилгээ (англи, эсхүл франц хэл B2 түвшин);
- Паспортын хуулбар.