“СИТИ” Их сургуулийн удирдлагууд FISU-AUB Азийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн тус багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа

FISU-AUB Азийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнээс “СИТИ” Их сургуулийн нэр дээр оролцсон Монгол Улсын оюутны шигшээ баг хүрэл медаль хүртсэн билээ.

Тэгвэл өнөөдөр “СИТИ” Их сургуулийн удирдлагууд тус багийн гишүүдийг хүлээн авч баяр хүргэн, Азийн оюутны спортын холбоо, Тэмцээний зохион байгуулах хороо, Хятадын Тайваны оюутны спортын холбооноос ирүүлсэн “Оролцогчийн диплом”-ыг гардууллаа.

Энэ үеэр Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны тэргүүн О.Тэнүүн Азийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнд оролцсон баг тамирчны өмсгөлийг “СИТИ” Их сургуульд дурсгал болгон хадгалуулав.

Дашрамд дурдахад, Азийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнд оролцсон баг тамирчдийн дасгалжуулагчаар “СИТИ” Их сургуулийн “Аянга” багийн ахлах дасгалжуулагч Д.Мөнхтүвшин, туслах дасгалжуулагч С.Эрхбаяр нар ажилласан юм.