“MBEAU 2024 INTERNATIONAL BEAUTY COMPETITION” олон улсын тэмцээнд “СИТИ” Их сургуулийн багш, оюутнууд амжилттай оролцлоо

Монголын хумс урлал, гоо сайхны нэгдсэн холбооноос 2 жил тутамд нэг удаа зохиогддог “MBEAU 2024 INTERNATIONAL BEAUTY COMPETITION” олон улсын тэмцээнд “СИТИ” Их сургуулийн багш, оюутнууд амжилттай оролцлоо.

Энэхүү тэмцээнд “СИТИ” Их сургуулийн Гоо сайхны ухааны сургуулийн Нүүр хувиргалтын ахлах багш Г.Хос-Эрдэнэ, Арьс, гоо заслын багш Г.Гандиймаа, Make up-ын багш Л.Маралмаа, Nail art-ын багш О.Чинзориг, Үсчин стилистийн багш Н.Ирмүүн нар оюутнуудаа удирдан оролцсон юм.

Гоо сайхны ухааны сургуулийн Нүүр хувиргалтын ахлах багш Г.Хос-Эрдэнэ, Make up-ын багш Л.Маралмаа нарын удирдсан оюутнууд дараах байруудыг эзлэв.

“ХУРИМЫН БУДАЛТ”-ЫН ТӨРӨЛД:

  • I байр – Арьс, гоо заслын II курсийн оюутан Т.Ариунтунгалаг
  • II байр – Арьс, гоо заслын II курсийн оюутан Б.Амарзаяа

“ҮДШИЙН БУДАЛТ” ТӨРӨЛД:

  • I байр - Арьс, гоо заслын III курсийн оюутан О.Халиун
  • III байр - Арьс, гоо заслын II курсийн оюутан Б.Үүрцайх

“STAGE MAKEUP” ТӨРӨЛД

  • I байр - Үсчин стилистийн III курсийн оюутан Д.Онон
  • II байр – Арьс, гоо заслын II курсийн оюутан Ж. Мягмарцэцэг
  • III байр – Арьс, гоо заслын II курсийн оюутан О.Төгсжаргал

МАСТЕР АНГИЛАЛ - STAGE MAKE UP

  • I байр - Үсчин стилистийн IV курсийн оюутан Д.Эрхэс
  • II байр - Арьс, гоо заслын IV курсийн оюутан Д. Оюунцэрэн

FACE CHART

  • I байр - Үсчин стилистийн III курсийн оюутан Д.Онон

МАСТЕР АНГИЛАЛ - FACE CHART

  • I байр - Арьс, гоо заслын IV курсийн оюутан Д. Оюунцэрэн

АНХАН ШАТНЫ ГРАНПРИ

  • Үсчин стилистийн III курсийн оюутан Д.Онон

МАСТЕР АНГИЛАЛ ГРАНПРИ

  • Арьс, гоо заслын IV курсийн Д.Оюунцэрэн нар тус тус шалгарлаа. Гранпри хүртсэн хоёр оюутан маань олон улсын тэмцээнд орох эрхтэй болов.
  • Гоо сайхны ухааны сургуулийн Арьс, гоо заслын багш Г.Гандиймаагийн удирдсан оюутнууд дараах байруудыг эзлэв.

“ГАРЫН ВАКС” ТӨРӨЛД

  • III байр – Арьс, гоо заслын IV курсийн оюутан О.Алтанзул

 “СУГАНЫ ВАКС” ТӨРӨЛД

  • III байр - Арьс, гоо заслын IV курсийн оюутан Н.Анужин
  • Гоо сайхны ухааны сургуулийн Nail art – ын багш О.Чинзоригийн удирдсан оюутнууд дараах байруудыг эзлэв.

“ГЕЛ МАНИКЮР ТРЕНД АРТ” (ХОС АЖИЛБАР) ТӨРӨЛД

  • I байр – Арьс, гоо заслын II курсийн оюутан Г.Ганди

“САЛОНЫ ФРЕНЧ, АКРИЛ ХУМС” ТӨРӨЛД

  • III байр - Арьс, гоо заслын II курсийн оюутан Г.Ганди нар тус тус шалгарлаа.

 Тэмцээнд амжилттай оролцсон багш, оюутнууддаа халуун баяр хүргэж, өндрөөс өндөр амжилт хүсье.