БАГШ М.БЯМБАСҮРЭН ГАЗАРЗҮЙ, ГЕОЛОГИЙН САЛБАРЫН "ХҮРЭЛТОГООТ-2024" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ШИЛДЭГ СУДЛААЧИЙН НЭГЭЭР ТОДОРЛОО

Эдийн засаг, хөгжлийн яам, Шинжлэх Ухааны Академи, Шинжлэх ухаан, Технологийн сан, Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүрэлтогоот 2024” эрдэм шинжилгээний хуралд “СИТИ” Их сургуулийн багш, судлаачид амжилттай оролцлоо.

Энэ жил тус хуралд нийт 200 гаруй бүтээл оролцсоноос 84 илтгэл хэлэлцүүлж, Газарзүй, геологийн салбар хуралдаанд “СИТИ” Их сургуулийн Бизнесийн сургуулийн Аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч, багш М.Бямбасүрэн шилдэг 10 оролцогчийн нэгээр тодорлоо.

Энэ жилээс "ХҮРЭЛТОГООТ" хурлын эмхэтгэл нь "Journal of Khureltogoot" нэрээр ISSN дугаар бүхий олон салбарыг хамарсан сэтгүүл болон хэвлэгджээ.

Эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон залуу судлаач багшдаа баяр хүргэж, өндрөөс өндөр амжилт хүсье.