Өнөөдөр "СИТИ" Их сургуулийн Бизнесийн сургуулийн захирал Г.Алтантовч, Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Д.Батболд нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь аялал жуулчлалын боловсрол, зочлох үйлчилгээний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, инноваци, эрдэм шинжилгээний ажилд хамтран оролцох, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, дадлагажуулах, сургалт, судалгаа хийх зэрэг олон чиглэлд хамтран ажиллах зорилготой юм.