“СИТИ” Их сургуулийн Архитектур-Дизайны сургуулийн захирал Э.Шинэзаяа “САКСИД” ХХК-ийн ерөнхий захирал Н.Ганзориг нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд оюутан суралцагсдад зориулсан загвар дизайны уралдаан, тэмцээн, үзэсгэлэн худалдаа, мэргэжлийн чиглэлээр хамтран сайн үйлсийн аян зохион байгуулах, ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй дотоод болон гадаад байгууллагуудтай хамтран төсөл хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болов.