“АРЬС ШИРЭН ЭДЛЭЛ-2025” ЗАГВАРЫН УРАЛДААНЫ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

"СИТИ" Их сургуулийн Архитектур-Дизайны сургууль “Уушгийн Агуй” ХХК-тай хамтран "Хувцас дизайн"-ы I-IV курсийн оюутнуудын дунд зохион байгуулсан “Арьс ширэн эдлэл-2025” загвар дизайн, эскизийн уралдаан амжилттай болж өнгөрлөө.

Энэхүү уралдаан нь Монголын дизайн урлагийг хөгжүүлэх, шилдэг оюутан дизайнерыг алдаршуулах, тэдний бүтээлийг сурталчлах, хөхүүлэн дэмжих, хамтран ажиллах зорилгоор зохион байгуулагдсан билээ. Энэхүү уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр “Уушгийн агуй” ХХК, “Саксид” ХХК-ийн “Faber-Castell”, “Posca”, “Monte Mart” брэнд хамтран ажиллалаа. 

Энэ үеэр Архитектур-Дизайны сургуулийн захирал Э.Шинэзаяа  “Уушгийн Агуй” ХХК-ийн ерөнхий захирал М.Гансүх хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

“Арьс ширэн эдлэл-2025” загвар дизайн, эскизийн уралдаанд дараах оюутнууд шагналт байранд шалгарав.

  • IV курсийн оюутан М.Отгонзул, Э.Мөнхтулга, Х.Нандин-Эрдэнэ, Э.Ууганзаяа
  • III курсийн оюутан Г.Сүнжидмаа
  • II курсийн оюутан Г.Ганчимэг нарыг “Уушгийн Агуй” ХХК-наас “Богц”, “Хүннү” брэндийн бүтээгдэхүүнээр шагнаж, “Дизайн сургалт-Хаврын гоёл-2025” уралдаанд ивээн тэтгэгчээр оролцох болсноо мэдэгдсэн юм. 

Түүнчлэн “Саксид” ХХК-аас Хувцас дизайны IV курсийн оюутан Э.Мөнхтулгыг “Faber-Castell” брэндийн зургийн иж бүрдлээр шагналаа.

Амжилттай оролцсон оюутнууддаа халуун баяр хүргэж, сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсье.