“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Улсын хүүхэлдэйн театрын “Онцлох хүн”-ээр МУГЖ Л.Чимэддоржийг онцолж, түүний урлагийн үнэт өвийг олон нийтэд сурталчилан таниулах үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээнд “СИТИ” Их сургуулийн Урлагийн сургуулийн Ярих урлагийн тэнхимийн багш М.Цолмонсүрэн “МУГЖ Л.Чимэддоржийн бүтээсэн дүрүүдийн онцлог” сэдвээр МУХТ-ийн уран бүтээлчид, СУИС, “СИТИ” Их сургуулийн оюутнуудад илтгэл тавьж, сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тус арга хэмжээ нь залуу уран бүтээлчдэд МУГЖ Л.Чимэддоржийн бүтээсэн дүрүүдийн үнэ цэн, онцлогийг танин мэдүүлсэн үйл явдал боллоо.