Боловсрол, шинжлэх ухааны яамнаас боловсролын салбарт оруулж буй үнэтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, дараах багш нарт шагнал олгосныг өнөөдөр “СИТИ” Их сургуулийн ерөнхийлөгч, доктор, профессор Ц.Байгалмаа, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Дамдинсүрэн, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Л.Отгонжаргал нар гардууллаа. Үүнд:
“БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” хүндэт тэмдгээр:
- Урлагийн сургуулийн Дуулах ур зүйн багш Г.Гэрэлбаатар,
- Урлагийн сургуулийн Концертмейстр багш Б.Оюунтуяа,
- Гоо сайхны ухааны сургуулийн Сувилахуйн тэнхимийн эрхлэгч Г.Бор,
Боловсрол, шинжлэх ухааны яамны “ЖУУХ БИЧИГ”-ээр:
- Архитектур, дизайны сургуулийн захирал Э.Шинэзаяа,
- Гоо сайхны ухааны сургуулийн make up-ын багш Л.Маралмаа нар тус тус шагнууллаа.
Багш нартаа халуун баяр хүргэж, залуу үеийг чадварлаг мэргэжилтэн болгон төлөвшүүлэх их үйлсэд нь амжилт хүсье.