“СИТИ” Их сургуулийн Бизнесийн сургуулийн төгсөгчдийн холбооны уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Энэ үеэр төгсөгчид маань хамтын ажиллагаагаа өргөжүүлж, шинэ санаачилгуудыг бодит ажил болгох зорилгоор үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.
“ДИ ЭМ СКАЙ” ХХК-иас 10 САЯ ТӨГРӨГИЙН ЭРХИЙН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2015 оны Нягтлан бодох бүртгэлийн төгсөгч А.Оюунсайхан, (“СҮН СҮН” ХХК-ийн гүйцэтгэх захирал)
2017 оны Маркетингийн хөтөлбөрийн төгсөгч Г.Мөнхбаясгалан (“ДИ ЭМ СКАЙ” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал) нар Лед дэлгэц дээр сурталчилгаа байршуулах “10 сая төгрөгийн эрхийн бичиг”-ийг гардуулан өглөө.
Төгсөгчдийн маань дэмжлэг сургуулийн хөгжил, ирээдүйн амжилтын үнэтэй хөрөнгө юм. Та бүхний ажил үйлс үргэлж өөдөө байг!