“ШЫРАХ” КЛУБЫН ОЮУТНУУД КАЗАХ СОЁЛЫГ ТАНИУЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“СИТИ” Их сургуулийн “ШЫРАХ” казах оюутнуудын клубээс Казах түмний өв соёлыг сурталчилах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд Казах ардын ёс заншил, өв уламжлал, урлаг соёлыг танилцуулах олон үйл ажиллагаа болж өнгөрлөө.

Энэхүү өдөрлөгөөр “СИТИ” Их сургуулийн багш, оюутнууд Казах үндэстний уламжлалт дуу хуур, бүжиг, гар урлал зэргийг сонирхож, тэдний уламжлалт хоол, амттануудтай танилцсан юм.

Өдөрлөгийн үеэр Казах оюутнуудын “ШЫРАХ” клубээс “СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч, доктор (PhD), профессор (Prof.) Ц.Байгалмаад уламжлалт соёлыг илэрхийлсэн дурсгалын зүйл гардуулав.

Өдөрлөг зохион байгуулсан оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.