НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-оос жил бүрийн 4 дүгээр сарын 23-ныг “Дэлхийн номын өдөр” болгон зарласнаар дэлхий нийтэд ном уншихын ач холбогдлыг таниулах, зохиолч, орчуулагч, нийтлэгчдийн үнэт хөдөлмөрийг хүндэтгэх арга хэмжээ зохион байгуулдаг болсон билээ.
Энэ өдрийг тохиолдуулан “СИТИ” Их сургууль Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэнтэй уулзалт, ярилцлага зохион байгуулах гэж байна.
Тэрбээр дэлхийн сонгодог зохиолчдын бүтээлүүдийг эх хэлнээ хөрвүүлж, монгол утга зохиолд үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт орчуулагч билээ. Үүнд:
- Ф.М.Достоевскийн “Гэм зэм”, “Карамазовын хөвгүүд”
- В.А.Астафьевийн “Хаан загас”
- А.Рыбаковын “Арбатын хүүхдүүд”, “Айдас”, “Үнс чандруу”
- И.Ильф, Е.Петров нарын “12 сандал”, “Алтан тугал” зэрэг сонгодог бүтээлүүд багтдаг.
Түүнчлэн “Коран” судрыг анх монгол хэлнээ хөрвүүлсэн юм.
Та бүхнийг эрхэм хүндтэй зочинтой хийх сонирхолтой уулзалтад өргөнөөр оролцохыг урьж байна!
Хэзээ: 4 дүгээр сарын 23-ны өдөр, 11:50 цагт
Хаана: “СИТИ” Их сургуулийн “А” байр, 408 тоот