Монголын Оюутны Спортын Холбооноос (МОСХ) жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын оюутны улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн энэ жил 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 5-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 28 их, дээд сургуулийн эрэгтэй 15, эмэгтэй 18 багийн 300 гаруй оюутан тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Энэхүү улсын хэмжээний тэмцээнд “СИТИ” Их сургуулийн эрэгтэй, эмэгтэй шигшээ баг анх удаа оролцлоо. 2024 онд байгуулагдсан шигшээ баг богино хугацаанд бэлтгэл сургуулилтаа хангаж оролцов.
Энэхүү тэмцээн нь баг тамирчдад туршлага хуримтлуулах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, цаашдын амжилтын суурийг тавих чухал алхам болсон юм.
“СИТИ” Их сургуулийн волейболын баг тамирчдадаа цаашдын тэмцээн, уралдаанд нь өндөр амжилт хүсье!