“СИТИ” Их сургуулийн Бизнесийн сургуулийн III курсийн оюутнууд “Олон улсын харилцаа, дипломат ёс зүй” хичээлийн хүрээнд Гадаад харилцааны яамтай танилцах аяллыг зохион байгууллаа.
Аяллын үеэр оюутнууд Гадаад харилцааны яамны Ёслол хүндэтгэлийн өргөө, олон улсын хурлын “Зөвшилцөл” танхим, уулзалт хэлэлцээний өрөөнүүдээр зочилж, тус яамны үйл ажиллагаа, дипломат ёслолын стандарт, зохион байгуулалтын талаар бодит ойлголттой болов.
Мөн Монгол Улсын дипломат албаны түүхийг харуулсан музейг үзэж, гадаад харилцааны хөгжил дэвшлийн талаарх түүхэн мэдээллийг авч, соёл, түүхийн мэдлэгээ өргөжүүллээ.
Оюутнуудыг халуун дотноор угтан авч, мэдээлэл өгсөн Гадаад харилцааны яамны хамт олонд талархал илэрхийлье!