“СИТИ” Их сургууль удирдлага, сургалтын үйл ажиллагаагаа улам боловсронгуй болгох, дижитал шилжилтийн хүрээнд дараагийн түвшинд гаргах стратегийн зорилгын хүрээнд “ОРД ДАТА СОФТ” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “СИТИ” Их сургуулийн сургалтын удирдлагын систем (LMS – Learning Management System) шинэчлэгдэж, дараагийн түвшинд шилжиснээр сургалт, зохион байгуулалт, кредит тогтолцоотой холбоотой бүхий л үйл ажиллагааг илүү чанартай, шуурхай, найдвартай, ил тод, хяналттай байдлаар гүйцэтгэх боломж бүрдэж буй юм.
“ОРД ДАТА СОФТ” ХХК нь МУБИС, ХААИС, Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургууль зэрэг Монголын нэр хүндтэй их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж, тэдгээрийн сургалтын удирдлагын системийг амжилттай хөгжүүлж ирсэн туршлагатай байгууллага юм.
“СИТИ” Их сургууль нь дижитал боловсролын шинэ эринд хөл нийлүүлэн алхаж, оюутны хөгжил, багшийн бүтээмжийг дэмжих орчин үеийн боловсролын загварыг бүтээх олон талт ажлыг тууштай дэмжин, шат дараатайгаар хэрэгжүүлэн ажиллах болно.