Улс орны хөгжлийг шинжлэх ухааны хөгжил, эрдэм мэдлэг, иргэдийнх нь аз жаргалаар хэмждэг нь учиртай. Гэвч дан ганц эрдэм мэдлэгээс илүү хүн байх, хүний мөн чанар, ёс суртахууныг эрхэмлэн дээдэлж, хойч үедээ өвлүүлэн сургах нь чухал. Манай Сити-Science сэтгүүлд улс төр, нийгэм, эдийн засаг, түүх, соёл, урлаг, байгалийн шинжлэх ухааны олон чухал сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүд нийтлэгдэж ирсэн боловч энэ удаагийн дугаарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй музейн үйлчилгээний асуудлыг хөндсөн “Богд хааны ордон музейг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэйгээр зохион байгуулах боломж” бүтээлийг онцолж байна. Манай улсын нийт иргэдийн 105.730 буюу 3.5 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлдэг байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн харилцаанд тэгш оролцох, үзвэр, үйлчилгээгээр бусдын адил үйлчлүүлэх боломж олгох нь маш чухал юм. Тэгвэл энэхүү сэдвийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс музейгээр үйлчлүүлэхэд тулгардаг саад, бэрхшээлийг судалж, гарц, шийдлүүдийг уг өгүүлэлд танилцуулсан нь чухал ач холбогдолтой болсон байна. Энэ мэтчилэн нийгмийн өмнө тулгамдсан олон асуудлыг хөндөж, судалгаа, шинжилгээ хийн, гарц, шийдлүүд санал болгож, хөгжих, өөрчлөх, шинэчлэх, шинэ технологи, гариг ертөнцийг судалж, эрэл хайгуул хийж буй эрин зуундаа хөл нийлүүлэн алхах нь орчин цагийн Монгол залуучуудын, шинэ Монголын эхлэл байх болно.
Эрхэм уншигч Та бүхэн Сити-Science сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэл, бүтээлийн талаарх санал, хүсэлтээ info@citi.edu.mn хаягаар ирүүлээрэй. Бид уншигчдынхаа санал, бодлыг анхаарч ажиллах болно.
Мэдлэг бол Хүч, Эрх чөлөө! Scientia est Potentia, Libertas!
СЭТГҮҮЛИЙН АГУУЛГА
1. Ш. МӨНХЦЭЦЭГ. Доктор (Ph.D)
“Сити” их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн Гадаад хэлний тэнхимийн хятад хэлний багш
СОЁЛ ХООРОНДЫН ХАРИЛЦААНЫ ҮҮДНЭЭС ХЯТАД, МОНГОЛ ХОЁР ОРНЫ ЦАЙНЫ СОЁЛЫГ ХАРЬЦУУЛАХ НЬ
2.Ж.МӨНХБААТАР. Доктор (Ph.D). Дэд профессор.
Хүний нөөцийн удирдлага, аудитын газар Ахлах шинжээч, Хүний нөөцийн аудитор
МАНЛАЙЛЛЫН ХЭВ МАЯГ БАЙГУУЛЛАГЫН ХАМТ ОЛНЫ УУР АМЬСГАЛД НӨЛӨӨЛӨХ НЬ
3. Б.МӨНХТОГТОХ Магистр.
“Сити” их сургуулийн Бизнесийн сургуулийн Аялал жуулчлалын тэнхимийн багш
Ц.ДАШЦЭРЭН СЭЗИС.
Соёл иргэншил, аялал жуулчлалын тэнхимийн ахлах багш
Б.ГАНТУЛГА Докторант.
“Сити” их сургуулийн Бизнесийн сургуулийн Аялал жуулчлалын тэнхимийн багш
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН СТАТИСТИКИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ШААРДЛАГА
4. Б.ОЮУНГЭРЭЛ.
“Сити” их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш
ШИНЭ СЭТГҮҮЛ ЗҮЙ БА ЁС ЗҮЙ
5. HAO PINGAN.
CITI University, Business School, Master of business administration.
OPERATIONAL BENEFIT EVALUATION OF OPTICAL STORAGE AND CHARGING SYSTEM BASED ON IMPROVED MATTER-ELEMENT EXTENSION MODEL
6. JIAMING BI.
CITI University. School of Art.
THE RELATIONSHIP BETWEEN URBAN CROSSROADS AND PEDESTRIANS (The influence of different factors on pedestrians’ behaviour around the crossroads)
7. HU CHUN.
Doctor of business administration. CITI University, Business School.
STUDY ON THE RELATIONSHIP BETWEEN HIGH COMMITMENT HUMAN RESOURCE MANAGEMENT, JOB AUTONOMY AND JOB SATISFACTION
8. HUANG JING.
Doctor of Business Administration. Business school. Citi University.
AN EMPIRICAL STUDY ON THE INFLUENCING FACTORS OF ONLINE LIVE SHOPPING SERVICE QUALITY FROM THE PERSPECTIVE OF CONSUMERS
9. Б.САЙХАНДЭЛГЭР.
“Сити” их сургуулийн Бизнесийн сургуулийн Аялал жуулчлал, агаарын тээврийн тэнхимийн III ангийн оюутан
Х.АДИЛБЕК.
Аялал жуулчлал, агаарын тээврийн IV ангийн оюутан.