“СИТИ” Их сургуулийн Гоо сайхны ухааны сургууль, Захиргаа, хүний нөөцийн газар хамтран “Ажлын байранд анхны тусламж үзүүлэх” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

“СИТИ” Их сургуулийн Гоо сайхны ухааны сургууль, Захиргаа, хүний нөөцийн газар хамтран “Ажлын байранд анхны тусламж үзүүлэх” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар багш, ажилчдад анхны тусламжийн үндсэн арга техникүүдийг танилцуулж, гэнэт ухаан алдах, зүрхний шигдээс, гэмтэл бэртэл үүсэх үед хэрхэн зөв үйлдэл хийх, хохирогчийн амь нас болон эрүүл мэндийг хэрхэн хамгаалах талаар чухал мэдээллийг өгөв.

Тухайлбал, зүрхний шигдээс буюу амьсгал хураах тохиолдолд хийх CPR (сэргээх) аргачлал, бэртэж гэмтсэн хүнийг хөдөлгөхгүй байх, цус алдалттай үед хэрхэн анхны тусламж үзүүлэх зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл, зааварчилгаа өгч, багш, ажилчдын асуултанд хариуллаа.

Энэхүү сургалт нь зөвхөн онолын мэдлэгийг нэмэгдүүлэх бус, практик ур чадварыг сайжруулахад чухал алхам боллоо. 

Сургалтын дараа багш, ажилчид практик дадлага хийж, өөрсдөө анхны тусламж үзүүлэх арга барилыг биечлэн туршсан юм.